Компанийн хувьд вэб сайт болон хэвлэмэл зүйлсээ хооронд нь харилцан уялдаатай болгосноор компанийн имиджийг үр дүнтэйгээр бүрдүүлж чаддаг. Мөн вэб хуудас болон хэвлэмэл материлаа түргэн шуурхай уялдаатайгаар өөрчилсөнөөр компани, байгууллагын итгэлийг нэмэгдүүлнэ.
Компани, байгууллагын брэндийг бүрдүүлэхийн тулд компанийн имиджийг нэгдмэл, адил болгох нь маш чухал байдаг. Компанийн имиджийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх хамгийн эхний алхам нь вэб сайт, танилцуулга брошур, лого, нэрийн хуудас гэх мэт компанийн мэдээллийн өнгө төрх, дизайныг адилхан болгож нэгдсэн хувилбарт оруулах явдал юм. Ингэж компанийн имиджийг бүрдүүлж брэндийг бий болгож чадсанаар хэрэглэгчдэд улам сайн танигдаж, итгэлийг дээшлүүлнэ.
Модив Софт ХХК нь компанийн танилцуулга, брошур, нэрийн хуудасны дизайн гаргахдаа тухайн материал хаана ямар хэлбэрээр ашиглагдаж, үр өгөөжтэй байх талаас нь сайтар бодолцож хийдэг. Хэрэв та компани, байгууллагынхаа хэвлэмэл материалыг шинээр хийлгэх эсвэл шинэчлэх гэж байгаа бол бидэнд хандана уу
Компанийнхаа брэндийг бүрдүүлье...
Вэб болон хэвлэмэл материалаа адил болгоё...
Вэб сайтандаа шинээр вэб хуудас хийлгэмээр байна...
Вэб болон хэвлэмэл материалын агуулгаа түргэн өөрчилье...
Модив Софт ХХК нь харилцагчийнхаа хийлгэж байгаа хэвлэмэл материалын дизайныг энэхүү материал нь хаана ямар зорилгоор ашиглагдахыг сайтар бодолцон үр өгөөжтэй байлгахын тулд дараах ажлын дараалалтайгаар гаргадаг.
Харилцагчийн хийлгэж байгаа хэвлэмэл материал /брошур, нэрийн хуудас, танилцуулга/ нь хаана ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаар захиалагчтай сайтар ярилцаж зорилгыг тодорхой болгоно.
Захиалагчаас авсан мэдээлэл дээр тулгуурлан тухайн захиалагчийн өрсөлдөгч, салбар зэргийн талаар судалгаа хийнэ. Судалгаан дээрээ тулгуурлан үр өгөөжтэй дизайн гаргах төлөвлөгөөг гаргана.
Хэвлэлийн эх бэлтгэх ажилд шаардлагатай зураг болон текст мэдээллийг захиалагчаар бэлдүүлэн захиалагчийн эрэлт шаардлагад нийцсэн хэвлэлийн эх бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гүйцэтгэсэн хэвлэлийн эх файлаа захиалагчид хүлээлгэн өгнө.
Компанийн мэдээллийг шинэчлэх шаардлагатай тохиолдолд вэб сайт хэвлэмэл материалыг хооронд нь харилцан уялдаа холбоотойгоор өөрчилж шинэчлэнэ. Вэб сайт болон хэвлэмэл материалын дизайныг нэг компаниар гүйцэтгүүлсэнээр мэдээлэл шинэчлэх ажил нь хурдан болж, компанийн имиджийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх боломжтой болдог.
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.
Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.
Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
Маркетингийн ажилтан