Онлайн худалдааны сайт нь борлуулалтыг нэмэгдүүлэх хамгийн дэвшилтэт суваг болон өөрийн байр суурьтай болж интернет хэрэглэгч нар онлайн худалдааны сайтыг ихээр ашигладаг болж байна. Онлайн худалдааны сайт гэдэг нь зөвхөн онлайнаар бараа худалдах гэсэн үг биш юм. Энэ нь онлайнаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ /зочид буудал, ресторан, аялал гэх мэт/-ний захиалга авах, хүргэлт, төлбөр тооцоо хийх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаагаа онлайнаар дамжуулан хэрэглэгчдэд улам ойр болгохын зэрэгцээ өдөр тутмын ажиллагаагаа хөнгөвчлөх хэрэгсэл юм.
Онлайн худалдааны сайтыг сайтар төлөвлөж, судалгаа хийсний үндсэн дээр хөгжүүлж, ажиллуулах шаардлагатай байдаг. Онлайн худалдааны сайтыг хийхийн тулд худалдаалах бараа үйлчилгээний үнэ, ашиг алдагдалын хугаралын цэг, зорилтот худалдан авагчийн эрэлт хэрэгцээ, худалдан авалт хийх үйлдэл зэргийг сайтар авч үзэх нь маш чухал байдаг. Модив Софт ХХК нь зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр худалдан авалтын бүрэн шийдэл бүхий онлайн худалдааны сайт хийх үйлчилгээг санал болгож байна.
Онлайн худалдааны сайт шинээр хийлгэе
Шинээр Онлайнд суурилсан бизнес эхлүүлье
Одоо байгаа онлайн худалдааны сайтынхаа ажиллагааг сайжруулъя
өдөр тутмын үйл ажиллагаагаа онлайнд суурилж хөнгөвчилье
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онлайн худалдааны сайтаар дамжуулан сурталчилъя
Модив Софт ХХК нь онлайн худалдааны сайт хийхдээ зах зээл, бараа үйлчилгээний талаар судалгаа хийхээс эхлэн сайт ажиллуулж байх явцад худалдан авагч нарын худалдан авалт хийх процесс үйл хөдлөлийн анализ шинжилгээ хүртэлх үйлчилгээг доорх үе шаттайгаар үзүүлдэг.
Онлайн худалдааны сайт хийхдээ захиалагчийн онлайн худалдааны сайт хийлгэж байгаа зорилго, зорилтот зах зээл, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн онлайн худалдааны сайтанд тавигдах шаардлага, техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн онлайн худалдааны сайт хийх ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.
Захиалагчийн онлайн худалдааны сайт хийлгэх зорилго болон шаардлага дээр тулгуурлан зах зээлийн судалгаа, зорилтот зах зээлд оролцогчдын хандлага, үйл хөдлөл, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг шийдвэрлэх стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.
Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интэрфэйс дизайн, онлайн худалдааны сайт хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн онлайн худалдааны сайт хийлгэж байгаа зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгоно.
Дээрх төлөвлөгөөний дагуу програм хангамжийн дизайн, онлайн худалдааны сайтын дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдөлийн баазийн бүтэц зохион байгуулалтыг гаргана. Онлайн худалдааны сайтын дизайныг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр гарган захиалагчаар батлуулна.
Захиалагчийн баталсан онлайн худалдааны сайтын дизайн болон програм хангамжийн дизайн, бүтцийн дагуу програмчлал, кодчлолын ажлыг хийж гүйцэтгэнэ. Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML кодчлолыг хийснээр өгөгдөлийг хөнгөн болгож, хайлтын системд зохистой вэб хуудсуудыг үүсгэнэ.
Гүйцэтгэсэн онлайн худалдааны сайтын програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдөлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестлэж чанрын хяналт хийнэ. Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэнэ.
Онлайн худалдааны сайтыг сайтар тестлэж чанрын хяналтыг хангасны дараа онлайн худалдааны сайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон онлайн худалдааны сайтыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдлах системийн гарын авлагаар хангана.
Онлайн худалдааны сайтыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр энэхүү онлайн худалдааны сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа онлайн худалдааны сайт ажиллуулах ажил үүнээс эхлэнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа онлайн худалдааны сайтыг арчилан авч явах, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, онлайн худалдааны сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад онлайн худалдааны сайтыг цаашид сайжруудах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч онлайн худалдааны сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.
Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.
Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
Маркетингийн ажилтан