Портал /portal/ гэдэг нь “гол орц”, “үүд”, “хаалга” гэсэн утгатай үг. Портал сайт гэдэг нь хэрэглэгч нар интернет хэрэглэхдээ хамгийн түрүүнд орж хамгийн ихээр хэрэглэдэг вэб сайт бөгөөд хандалтын тоог маш ихээр нэмэгдүүлэх боломжтой. Портал сайт нь мэдээ мэдээллийн, үл хөдлөх хөрөнгийн, спортын гэх мэт тухайн бизнес болон салбараасаа шалтгаалж олон төрөл байдаг.
Модив Софт ХХК нь өнөөг хүртэл маш олон төрлийн портал сайтыг ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой портал сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.
Портал сайт шинээр хийлгэе
Портал сайтаар дамжуулан хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлье
портал сайтынхаа ажиллагааг улам сайжруулъя
онлайнд суурилсан шинэ бизнес эхлүүлье
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ портал сайтаар дамжуулан сурталчилъя
Модив Софт ХХК нь портал сайт хийхдээ захиалагчийн байр сууринаас асуудалд хандаж, портал сайтыг амжилтанд хүргэхийн тулд дараах үе шаттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Портал сайт хийхдээ захиалагчийн портал сайт хийлгэж байгаа зорилго, зорилтот зах зээл, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн портал сайтанд тавигдах шаардлага, техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн портал сайт хийх ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.
Захиалагчийн портал сайт хийлгэх зорилго болон шаардлага дээр тулгуурлан портал сайтын төрөл, зорилтот зах зээлд оролцогчдын хандлага, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг шийдвэрлэх стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.
Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интэрфэйс дизайн, портал сайт хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн портал сайт хийлгэж байгаа зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгоно.
Дээрх төлөвлөгөөний дагуу програм хангамжийн дизайн, портал сайтын дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдөлийн баазийн бүтэц зохион байгуулалтыг гаргана. Портал сайтын дизайныг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр гарган захиалагчаар батлуулна.
Захиалагчийн баталсан портал сайтын дизайн болон програм хангамжийн дизайн, бүтцийн дагуу програмчлал, кодчлолын ажлыг хийж гүйцэтгэнэ. Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML кодчлолыг хийснээр өгөгдөлийг хөнгөн болгож, хайлтын системд зохистой вэб хуудсуудыг үүсгэнэ.
Гүйцэтгэсэн портал сайтын програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдөлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестлэж чанрын хяналт хийнэ. Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэнэ.
Портал сайтыг сайтар тестлэж чанрын хяналтыг хангасны дараа портал сайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон портал сайтыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдлах системийн гарын авлагаар хангана.
Портал сайтыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр энэхүү портал сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа портал сайт ажиллуулах ажил үүнээс эхлэнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа портал сайтыг арчилан авч явах, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, портал сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад портал сайтыг цаашид сайжруудах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч портал сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.
Монгол, Улаанбаатар -16052, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84/2, 101 тоот
Мэргэжлийн баг хамт олонтой, чадварлаг залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг.
Бизнесийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг, сайн компани.
Бидний вэб сайтыг чанартай сайн хийж өгсөнд баярлалаа.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Маркетингийн мэргэжилтэн
Хурдан шуурхай, аливаа хүндрэлгүйгээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөнд Модив Софтын хамт олондоо Юнисервис Солюшн ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
Маркетингийн ажилтан