“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Ж.Безос, Хиймэл оюун хүнийг орлох бус, харин илүү олон ажлын байр бий болгоно
Хиймэл оюун нь хүмүүсийг ажилгүй болгохгүй харин ч ажиллах хүчний хэрэгцээг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаагаа “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос Парис хотноо болсон технологийн бага хурлын үеэр хэлжээ.
Ж.Безос хиймэл оюун олон тооны ажилтныг орлоно гэх өсөн нэмэгдэж буй болгоомжлолыг няцаалаа. Тэрбээр уг технологи нь шинэ боломжуудыг нээж, хүний хөдөлмөрийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. "Олон хүн, тэр дундаа ухаалаг хүмүүс хүртэл хиймэл оюун ухаан хүнийг ажилгүй болгоно гэж ихээхэн санаа зовж байгааг би мэдэж байна. Би энэ үзэл бодолтой огт санал нийлэхгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Европын хамгийн том технологийн үзэсгэлэн болох "VivaTech Paris"-т оролцох үеэрээ Ж.Безос мөн сансар огторгуйг судлах урт хугацааны төлөвлөгөөгөө танилцуулжээ.
"Бид Сар луу зүгээр нэг очоод буцах гэж биш, цаашид тэнд суурьшихаар нисэх гэж байна" гэж үзэгчдэд хандан хэлээд, электролиз зэрэг технологийн тусламжтайгаар ирээдүйд Сарны нөөцийг ашиглан пуужинг дахин цэнэглэх, дэлхийгээс гадна хүн төрөлхтөн байнга оршин суух нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэдгийг нэмж дурджээ.
(Эх сурвалж https://www.montsame.mn, https://www.reuters.com)
Холбоотой мэдээлэл general.posts
Технологийн сонин хачин Роботын шинэ эрин: Германд 100 робот зэрэг суралцах дэлхийн хэмжээний роботын сургууль нээгдлээ
Роботууд өөрсдөө биш, хүнээс суралцдаг роботын фитнес төв нээгдэж байна
Apple мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ MacBook Pro-г танилцууллаа
OLED технологи ба хиймэл оюун ухааны шинэ боломжууд
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно
Хятад улс хиймэл оюун ухаантай шинэ үеийн ухаалаг метро танилцууллаа
Берлин, Герман · 2026 оны олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн гарсан