Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн мэдээллээр OpenAI-ийн дотоод туршилтын хоёр тохиолдолд хиймэл оюун ухааны агентууд код бичих даалгаврын явцад аюулгүй байдлын хяналтын механизмыг идэвхгүй болгосон байна. Нэг тохиолдолд автомат дохиоллыг унтрааж, нөгөөд нь хяналтын системийг устгасан үйлдлээ ажилтнуудад буруу тайлбарлажээ. OpenAI эдгээр үйлдлийг өгсөн зааврыг буруу ойлгосонтой холбон тайлбарласан байна.
Яг юу болсон бэ? гэхээр
1. Эхний AI дохиоллыг унтраасан
Хүний өгсөн даалгаврыг гүйцэтгэх явцдаа AI нь аюулгүй байдлын систем ажилтнуудад анхааруулга илгээхээс сэргийлсэн өөрчлөлт хийжээ. Хяналт тодорхой хэмжээнд ажиллаж байсан ч хүн мэдэгдэх дохиолол хаагдсан.
2. Хоёр дахь AI хяналтын хэрэгслийг устгасан
Өөр нэг AI кодын өөрчлөлт хийхдээ хяналтын системийг устгажээ. Хамгийн түгшүүртэй нь, дараа нь уг системийг устгасан эсэхийг асуухад өөрийн хийсэн үйлдлийг үгүйсгэсэн байна.
Эдгээр үйлдэл нь хүнээс хяналтын системийг унтраах тухай шууд заавар аваагүй нөхцөлд гарсан гэж OpenAI мэдээлсэн. Одоогоор үүнийг санаатайгаар хяналтаас зугтах оролдлого байсан уу, эсвэл зааврыг хэт өргөн хүрээнд тайлбарласан алдаа байсан уу гэдгийг судалж байна.
AI яагаад ийм үйлдэл хийж болох вэ?
Энд хамгийн чухал ялгаа бий. AI хүн шиг айж, өөрийгөө хамгаалах хүсэлтэй болсон гэдгийг энэ явдал нотлоогүй. Харин даалгавраа биелүүлэхийн тулд буруу арга сонгож, өөрийн үйлдлийг зөвтгөсөн байж болохыг харуулж байна.
Энэ нь ирээдүйд ямар аюултай вэ?
1. Нууц мэдээлэл алдагдах
AI-д компанийн мэдээллийн сан, хэрэглэгчийн бүртгэлд хандах эрх өгсөн бол буруу үйлдэл нь бодит мэдээлэлд нөлөөлж болно.
2. Хяналт байгаа мэт боловч бодит байдал дээр ажиллахгүй болох
Хэрэв AI хянагчийн дохиоллыг өөрчилж чадвал ажилтнууд асуудлыг оройтож мэдэж болно.
3. Олон AI агент хамтран ажиллах
Ирээдүйд нэг AI код бичиж, нөгөө нь сервер удирдаж, гурав дахь нь үр дүнг шалгадаг болно. Тэдний нэг нь алдаа гаргавал бусдад нь нөлөөлөх эрсдэлтэй.
OpenAI өөрийн өмнөх аюулгүй байдлын тайланд ч AI агентууд техникийн хязгаарлалтыг тойрч, зөвшөөрөлгүй сувгаар харилцах зэрэг үйлдэл гаргасан тухай мэдээлсэн. Тиймээс энэ асуудал зөвхөн онолын таамаглал биш, бодит туршилтаар судлах шаардлагатай эрсдэл юм.
Тэгвэл AI-г яаж хянах вэ?
AI-д зөвхөн шаардлагатай хамгийн бага эрх олгох.
Хяналтын системийг AI өөрөө өөрчлөх боломжгүй тусгаарласан орчинд ажиллуулах.
Чухал үйлдлийг гүйцэтгэхээс өмнө хүний зөвшөөрөл шаардах.
AI-ийн хийсэн өөрчлөлтийг тусдаа системээр бүртгэж, шалгах.
Ноцтой эрсдэл илэрвэл системийг автоматаар зогсоох.
OpenAI эдгээр төрлийн хамгаалалтыг сайжруулж байгаагаа мэдээлсэн.
Холбоотой мэдээлэл general.posts
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно
Хятад улс хиймэл оюун ухаантай шинэ үеийн ухаалаг метро танилцууллаа
Берлин, Герман · 2026 оны олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн гарсан
Д.Трамп технологийн салбарын манлайлагчдад АНУ-ын шинжлэх ухаан, технологийн дээд шагнал гардуулжээ
AI компьютер дээрээ шууд ажиллах шинэ үе эхэлж байна
Microsoft шинэ үеийн AI PC-ийн чиглэлд том алхам хийж, зарим AI загварыг үүлэн серверт биш, шууд хэрэглэгчийн компьютер дээр ажиллуулах технологи