Skip to content

Дэлхийн хамгийн анхны робот төвтэй гала тоглолт

Хятадын Хаврын баярын урлагийн тоглолтуудыг энэ жил хүн дүрст роботууд хариуцах бөгөөд робот үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийхээ дуулж, хуурдах ур чадварыг олон нийтэд болон боломжит үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, засгийн газрын албан тушаалтнуудад танилцуулж эхлээд байна.

Тухайлбал, робот үйлдвэрлэгч старт-ап компани "Agibot"роботуудынхаа авьяасыг танилцуулж, роботууд бүжиг, акробат, илбэ, дуулалт жүжиг, комеди зэргээр бүтэн цагийн хугацаанд авьяасаа үзүүлжээ. 200 гаруй робот оролцсон уг үзүүлбэрийг "Douyin" платформоор 1.4 сая хүн үзэж сонирхсон байна. Тус компани роботуудаа зөвхөн уран сайхан гэлтгүй боловсрол, үйлдвэрлэл зэрэг өөр олон салбарт ажиллахаар зохион бүтээжээ.

"Agibot" компани энэ үзүүлбэрээ "дэлхийн хамгийн анхны робот төвтэй гала тоглолт" гэж нэрлэсэн бөгөөд Хаврын баярын гала тоглолтыг Хятадын төрийн телевизээр дамжуулдаг. Энэхүү тоглолт нь робот үйлдвэрлэгчдийн амжилт бүтээлээ дэлгэх томоохон боломж болдог.

Өнгөрсөн жил л гэхэд "Unitree" компанийн 16 роботын үзүүлбэр сая сая үзэгчийг татсан билээ. Үүний дараа Хятадын дарга Ши Жиньпиний оролцсон өндөр зэрэглэлийн арга хэмжээнд "Unitree"-ийн үүсгэн байгуулагч уригджээ. Ханжоу хотод төвтэй тус компани өдгөө олон нийтэд хувьцаагаа санал болгохоор бэлтгэж байна.

Энэ жилийн хаврын баярт "Unitree", "Galbot", "Noetix", "MagicLab" компаниуд оролцоно.

Роботууд Хаврын баярын талаар ойлголттой болоод эхлэнэ гэдэг нь хүн-компьютер хоорондын харилцан холбоо хамаарал улам л хурдацтай хөгжиж буйн илрэл гэдгийг мэргэжилтнүүд үзээд байна.

(Эх сурвалж https://news.mn, https://www.agibot.com)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс