Дижитал тусгаар тогтнол (Tech Sovereignty) гэж юу вэ?
Европ болон бусад бүсүүд өөрийн cloud, AI, дата дэд бүтэцтэй болохыг зорьж байна.
Дижитал тусгаар тогтнол (Tech Sovereignty) гэж юу вэ?
Tech Sovereignty буюу Дижитал/технологийн тусгаар тогтнол гэдэг нь улс орон өөрийн:
дата (өгөгдөл),
cloud дэд бүтэц,
AI систем,
кибер аюулгүй байдал,
интернет платформ,
чип болон технологийн нийлүүлэлт
зэрэг стратегийн технологио гаднын улс, компанид бүрэн хамааралгүйгээр удирдах чадварыг хэлдэг.
Энэ ойлголт яагаад хүчтэй яригдах болсон бэ гэхээр AI маш хурдтай хөгжиж, АНУ-ын Big Tech компаниуд (Google, Microsoft, Amazon гэх мэт) дэлхийн cloud ба AI-г давамгайлж эхэлсэн.
Хятад технологийн бие даасан бодлого хэрэгжүүлсэн.
Кибер дайн, дата хяналт, хориг арга хэмжээ нэмэгдсэн.
Яагаад энэ чухал болсон бэ?
1. Cloud-ийн хэт төвлөрөл
Өнөөдөр дэлхийн cloud зах зээлийн ихэнхийг:
AWS
Microsoft Azure
Google Cloud удирдаж байна.
Европын олон улс:
төрийн дата,
эмнэлгийн мэдээлэл,
цэргийн систем,
AI model training зэргийг АНУ-ын cloud дээр хадгалдаг.
Ингэснээр:
дата хяналт сулрах,
гадаад хууль үйлчлэх,
геополитикийн эрсдэл үүсэх боломжтой.
AI дээр хараат болох эрсдэл
Том AI model-ууд:
OpenAI
Google DeepMind
Anthropic
Meta
зэрэг цөөн компанид төвлөрч байна.
AI нь:
эдийн засаг,
боловсрол,
батлан хамгаалах,
төрийн үйлчилгээ-нд нөлөөлөх болсон учраас улс орнууд "Бид өөрийн AI системтэй байх ёстой" гэж үзэж эхэлсэн.
Европ юу хийж байна?
Gaia-X төсөл бөгөөд энэ нь Европын хамгийн том cloud sovereignty төсөл.
Зорилго:
Европын дата Европт хадгалагдах
Европын дүрэмтэй cloud ecosystem байгуулах
AWS/Azure-с хараат байдлыг багасгах
Оролцогч:
Герман
Франц
Siemens
Bosch
SAP гэх мэт.
European AI Strategy нь өөрийн AI model, дата төв, GPU cluster, AI startup ecosystem
байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулж байна.
Мөн AI Act, GDPR зэрэг хатуу дүрмээр AI-г зохицуулж байна.
(Эх сурвалж https://www.euractiv.com, https://europrospects.eu)
Холбоотой мэдээлэл general.posts
Технологийн сонин хачин Роботын шинэ эрин: Германд 100 робот зэрэг суралцах дэлхийн хэмжээний роботын сургууль нээгдлээ
Роботууд өөрсдөө биш, хүнээс суралцдаг роботын фитнес төв нээгдэж байна
Apple мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ MacBook Pro-г танилцууллаа
OLED технологи ба хиймэл оюун ухааны шинэ боломжууд
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно
Хятад улс хиймэл оюун ухаантай шинэ үеийн ухаалаг метро танилцууллаа
Берлин, Герман · 2026 оны олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн гарсан