Энэтхэг улс гар утас үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт
Энэтхэг улс гар утас үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэлсэн бөгөөд ухаалаг гар утас тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон байна. Энэхүү амжилт нь дотоодын электроникийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сүүлийн арав гаруй жилийн бодлогын үр дүн юм байна."Энэтхэгт үйлдвэрлэв" (Make in India) үндэсний аж үйлдвэрийн стратеги, мөн "Бие даасан Энэтхэг" (Atmanirbhar Bharat) эдийн засгийн бодлогын хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд электроникийн салбар эрчимтэй өссөн" гэж тус улсын Цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологийн яамны мэдээлжээ. 2025 онд ухаалаг гар утас Энэтхэгийн экспортын гол бүтээгдэхүүн болж, гадаадад нийлүүлсэн нийт хэмжээ нь 30 тэрбум ам.доллароос давсан байна. Үүний дараа автомашины дизель түлш, боловсруулсан алмааз оржээ.Электроникийн үйлдвэрлэлийн иж бүрэн экосистемийг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү өссөн гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Тухайлбал, электроник, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг дэмжих урамшууллын хөтөлбөрүүд, дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, дэвшилтэт эд ангиудыг үйлдвэрлэх санаачилгуудыг хэрэгжүүлжээ. Энэтхэгийн Засгийн газар мөн хагас дамжуулагч болон электрон эд ангиудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төрөлжсөн үйлдвэрлэлийн кластеруудыг байгуулах, энэхүү салбарын дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
(Эх сурвалж montsame.mn, https://qazinform.com)
Холбоотой мэдээлэл general.posts
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно
Хятад улс хиймэл оюун ухаантай шинэ үеийн ухаалаг метро танилцууллаа
Берлин, Герман · 2026 оны олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн гарсан
Д.Трамп технологийн салбарын манлайлагчдад АНУ-ын шинжлэх ухаан, технологийн дээд шагнал гардуулжээ
AI компьютер дээрээ шууд ажиллах шинэ үе эхэлж байна
Microsoft шинэ үеийн AI PC-ийн чиглэлд том алхам хийж, зарим AI загварыг үүлэн серверт биш, шууд хэрэглэгчийн компьютер дээр ажиллуулах технологи