Skip to content

Meta Platforms хиймэл оюуны Muse Spark шинэ загвар

Хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэлтээр өрсөлдөгчдөө гүйцэх олон тэрбум ам.долларын төлөвлөгөө танилцуулснаас хойших анхны загвараа танилцуулж байгаа бөгөөд өндөр хүлээлт үүсгээд байсан Muse Spark загварыг хариуцсан Meta Platforms-ийн хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлт хариуцсан Meta Superintelligence Labs багийнхан бүтээжээ. Muse Spark нь Meta Platforms-ийн хиймэл оюуны чатботыг ажиллуулах бөгөөд хаалттай загвар тул тус компанийн өмнөх нээлттэй эхийн загваруудаас ялгаатай. Хиймэл оюуны загварын кодчилол, дизайныг олон нийтэд ил болгохгүй гэсэн үг юм байна.Энэхүү загвар нь Марк Закербергийн шинэ хиймэл оюуны лаборатори болох Meta Superintelligence Labs-ийн анхны томоохон туршилт болж байна.

Өнгөрсөн онд хэд хэдэн бүтэлгүйтлийн улмаас Open AI, Google зэрэг өрсөлдөгчийнхөө ард хоцорсон учраас Scale AI төлөвлөгөөний хүрээнд хиймэл оюунд 14 тэрбумын ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн байна.

Meta Platforms компани хиймэл оюуны нэгжийнхээ үйл ажиллагааг уян хатан байлгах, судлаачдад бие даасан олгох замаар менежментийн нүсэр байдлаа багасгахаар ажиллаж байгаа бөгөөд Нью-Йоркийн биржид Meta Platforms-ийн хувьцааны ханш 6 хувиар өсөөд байна.

(Эх сурвалж bloombergtv.mn, https://www.dikshantias.com/)

 

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс