Ниссан ирээдүйд автомашиныхаа 90%-д AI нэвтрүүлнэ
Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan" компани ихэнх автомашинуудаа хиймэл оюун ухаанд (AI) суурилсан өөрөө жолоодох системээр тоноглохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр борлуулалт нь нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Тус компани шинэ загваруудынхаа 90 орчим хувьд нь хиймэл оюун ухаан ашигласан автомат жолоодлогын технологи нэвтрүүлэх зорилт тавьснаа зарлаад, шинэ системийг 2027 оны сүүл гэхэд Nissan Elgrand загварын машинд суурилуулах бөгөөд уг машины шинэчилсэн хувилбар 2026 оны зун худалдаанд гарах төлөвтэй байна.
"Nissan" компани дэлхийн хэмжээний стратегиа эргэн харж, 2030 санхүүгийн жилд Япон дахь борлуулалтаа 550 мянга, АНУ-д 1 сая, Хятадад 1 саяд хүргэх зорилт тавьжээ.
Борлуулалт тааруу байгаа тул "Nissan" компани илүү үр ашигтай, эрэлттэй бүтээгдэхүүнүүддээ анхаарлаа төвлөрүүлж, загварынхаа тоог 56-аас 45 болгож цөөлөхөөр шийджээ.
Энэхүү бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 7 үйлдвэрийг хаахаар төлөвлөж байгаагийн дотор Канагава мужийн Оппама дахь үйлдвэр багтсан ба 20 мянга орчим ажилтныг цомхотгох төлөвтэй байгаа гэнэ.
Тус компани мөн шинэ загваруудаа танилцуулсны дотор "Nissan X-Trail"-ийн хос хөдөлгүүртэй хувилбар, "Nissan Juke"-ийн цахилгаан (EV) хувилбарууд багтаж байна.
(Эх сурвалж https://montsame.mn, https://www.sankei.com/)
Холбоотой мэдээлэл general.posts
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно
Хятад улс хиймэл оюун ухаантай шинэ үеийн ухаалаг метро танилцууллаа
Берлин, Герман · 2026 оны олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн гарсан
Д.Трамп технологийн салбарын манлайлагчдад АНУ-ын шинжлэх ухаан, технологийн дээд шагнал гардуулжээ
AI компьютер дээрээ шууд ажиллах шинэ үе эхэлж байна
Microsoft шинэ үеийн AI PC-ийн чиглэлд том алхам хийж, зарим AI загварыг үүлэн серверт биш, шууд хэрэглэгчийн компьютер дээр ажиллуулах технологи