Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг болон Ж.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын хооронд агаарын такси
Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг болон Ж.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын хооронд аялагчдыг зөөх шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нь түгжрэлээс зайлсхийх боломжийг олгож эхэллээ. Энэ бол агаарын такси бөгөөд дөрвөн зорчигчийг 7-хон минутын дотор нисэх буудалд хүргэх юм байна. Харин ердийн таксигаар уг зайг туулахад 2 цагийн хугацаа шаардлагатай.
Electric vertical takeoff and landing гэдэг англи нэршлийн товчлол болох eVTOL гэдэг нэртэй энэхүү нисэх аппарат батарейгаар ажилладаг бөгөөд нисдэг тэрэг шиг бууж, онгоц шиг нисдэг байна.
Калифорни муж улс дахь Joby Aviation компанийн зохион бүтээсэн шинэ төрлийн агаарын такси нь нисдэг тэрэгтэй харьцуулахад илүү хүртээмжтэй, илүү тав тухтай юм. Компанийн тооцоолсноор, Манхэттэн ба нисэх онгоц буудал хүртэл зорчих төлбөр 200 орчим доллар байх бөгөөд энэ нь Uber Black гэдэг өндөр зэрэглэлийн такси үйлчилгээний тарифтай ойролцоо ажээ.
Одоо Blade компанийн нисдэг тэрэгнүүдийн нисэж буй чиглэлүүдэд eVTOL-оор үйлчилгээ үзүүлэх төлөвтэй байна. Тухайлбал, Манхэттен дахь нисдэг тэрэгний хөөрөх буух талбайгаас Ньюарк, Уэстчестер тойрог ба Хэмптонсийн чиглэлд гэх мэт.
Шинэ нисэх аппаратыг үйлчилгээнд гаргахын өмнө Холбооны иргэний агаарын тээврийн удирдах газраас зөвшөөрөл авах ёстой. Албаны хүмүүсийн ярьснаар, ойрын үед зөвшөөрлийг олгож магадгүй байгаа бөгөөд ингэснээр цахилгаан агаарын такси нь Нью-Йоркийн тээврийн системийн нэгэн хэсэг болно.
(Эх сурвалж https://montsame.mn, https://dewesoft.com)
Холбоотой мэдээлэл general.posts
Технологийн сонин хачин Роботын шинэ эрин: Германд 100 робот зэрэг суралцах дэлхийн хэмжээний роботын сургууль нээгдлээ
Роботууд өөрсдөө биш, хүнээс суралцдаг роботын фитнес төв нээгдэж байна
Apple мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ MacBook Pro-г танилцууллаа
OLED технологи ба хиймэл оюун ухааны шинэ боломжууд
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно
Хятад улс хиймэл оюун ухаантай шинэ үеийн ухаалаг метро танилцууллаа
Берлин, Герман · 2026 оны олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн гарсан