Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт
Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ
Үйлчилгээний Дэлгэрэнгүй
Бидний e-commerce вебсайт хөгжүүлэлтийн үйлчилгээ нь таны онлайн дэлгүүрийн амжилтыг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн. Бид хамгийн сүүлийн үеийн технологи, хурдтай ажилладаг платформууд болон хэрэглэгчдэд ээлтэй интерфэйс ашиглан таны бизнесийг өрсөлдөх чадвар сайтай болгоно.
Бизнесийн онцлогт нийцсэн захиалгат дизайны шийдэл
Мобайл болон ширээний төхөөрөмжүүдэд бүрэн нийцсэн (Responsive) хөгжүүлэлт
Борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор SEO болон хувийн тохиргоо бүхий платформ
Хэрэглэгчийн туршлагыг (UX/UI) сайжруулсан интерфэйс болон хялбар үйлдлүүд
Өндөр хурд, аюулгүй байдал бүхий худалдааны платформ
Таны онлайн дэлгүүрийн амжилт бидний хариуцлага бөгөөд бид таны хэрэгцээнд бүрэн нийцсэн шийдлийг санал болгож, бизнесийн зорилгодоо хүрэхэд нь туслах болно.
Хөгжүүлэлтийн Үе Шат
-
1
Төсөл төлөвлөлт ба шаардлага тодорхойлох
Төслийн зорилго, техникийн шаардлага, онцлогийг нарийвчлан тодорхойлно.
-
2
Дизайн ба Хэрэглэгчийн Туршлага (UX/UI)
Веб сайтын зохион байгуулалт, өнгө, фонт, хэрэглэгчийн интерфейсийг бүрэн загварчилна.
-
3
Кодчилол ба Хөгжүүлэлт
Зохион бүтээгдсэн загварыг ашиглан функцүүдийг ажиллагаанд оруулж, бүрэн кодчилно.
-
4
Тест ба Нээлт
Веб сайтыг бүрэн тестэлж, алдаагүй байдлыг шалган, хэрэглээнд нэвтрүүлнэ.
Гол онцлог & Давуу талууд
Захиалгат Кодчилол
Бэлэн загвар ашиглахгүй, таны төсөлд зориулсан цоо шинэ, цэвэр кодчилол.
Мобайл Төхөөрөмжид Нийцтэй
Бүх төрлийн ухаалаг утас, таблет дээр төгс харагдана.
Өндөр Хурд
Хэрэглэгчийн хүлээлтийг хангах хурдтай ачаалах систем.
Аюулгүй Байдал
Мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан хөгжүүлэлт.
Таны төслийг эхлүүлэхэд бэлэн үү?
Бидэнтэй холбогдож, үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.