Вэб сайт хийх үйлчилгээ. Модив Софт ХХК

Search
Close this search box.

Үйл ажиллагаа

Модив Софт > Үйл ажиллагаа

МОДИВ СОФТ ХХК

Цахим шийдлийг санал болгогч МЭРГЭШСЭН БАГ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Туршлага
Технологи
Харилцагчийн сэтгэл ханамж
Шийдэл

+15

Жилийн туршлага

Ерөнхий мэдээлэл

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь жижиг дунд бизнест тулгамдаж буй олон асуудлыг мэдээллийн технологийг ашиглан цогцоор нь шийдвэрлэх өргөн хүрээтэй үйлчилгээг үзүүлж байна.

Байгууллага, компанийн нэрийн хуудас болсон вэб сайтыг тухайн байгууллагын зорилгод нийцүүлэн хөгжүүлнэ. 

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан борлуулах, захиалга авах, төлбөр тооцоо хийх цогц шийдэл. 

Байгууллагын дотоод программ болон систем хөгжүүлэлтийг байгууллагын эрэлт хэрэгцээнд суурилан хийнэ. 

Вэб сайтны дизайн, график дизайныг хэрэглэгчийн онцлог, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн гүйцэтгэнэ.  

Вэб сайтыг хэрэглэгчийн хайлтанд тохируулан илэрцийг дээшлүүлж вэб сайтын хандалтыг нэмэгдүүлнэ. 

Вэб сайтын тогтмол шинэчлэл болон арчилгааг хариуцан ажиллах аутсорсингийн үйл ажиллагаа үзүүлнэ. 

FAQ

Биднээс түгээмэл асуудаг АСУУЛТ

Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Модив Софт ХХК нь гаргахдаа маш их ач холбогдол өгч олон талаас нь нарийн тооцоолсон вэб дизайныг гаргадаг. Бид вэб дизайн гаргахдаа бусад компаниуд ажлаа хөнгөвчлөх үүднээс ихээр ашигладаг бэлэн загваруудыг огт ашигладаггүй. Бид зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан оригинал дизайныг гаргадаг. Дизайн гаргахдаа юун түрүүнд захиалагчийн зүгээс хүсэж байгаа өнгө, бүтэц зэргийг сайтар харилцан ярилцаж захиалагчийн хүсэлтийг аль болох тодорхой болгож түүн дээрээ тулгуурлан оригинал вэб дизайн гаргадаг.Захиалагч нь вэб дизайныг хүний нүдэнд харагдах талаас нь харж захиалдаг. Бид үүн дээр нь тулгуурлан вэб сайтын хандалт, хэрэглээ гэх мэт хүчин зүйлийг тооцоолон дизайнаа гаргадаг. Вэб дизайн нь вэб сайтыг хэрэглэж байгаа хүний хүний хувьд ашиглахад хялбар, шаардлагатай мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүрэх мөн өнгө үзэмж сайтай байх ёстой байдаг. Бид эхний удаад 2-3 хувилбараар вэб дизайн гаргаж захиалагчид үзүүлж, түүнээс нэгийг нь сонгон захиалагчийн хүсэлтийн дагуу вэб дизайнаа өөрчилдөг. Модив Софт нь захиалагчийг хүлээн зөвшөөрөх хүртэл нь вэб сайтын дизайнаа өөрчилж, захиалагчаар батлуулан, соурс кодоо бичдэг.

Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН ХҮРГЭЖ, ЯМАР ҮЙЛДЭЛ хийлгэх вэ гэдгээ сайтар тодорхойлох шаардлагатай. Вэб сайтын зорилгоо тодорхой болгосны дараа вэб сайтынхаа бүтцийг гаргах хэрэгтэй болно. Хэрэв анх удаа вэб сайт хийж байгаа, вэб сайтын бүтцээ хэрхэн гаргахаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Бид вэб сайтын төлөвлөлтөөс эхлээд хөгжүүлэлт, арчилгаа хүртэл цогц үйлчилгээг үзүүлж байна. Дараа нь вэб сайтынхаа бүтэц дээр тулгуурлан хуудас тус бүр дээр тавих текст мэдээлэл, зурган мэдээлэл, видео мэдээлэл гэх мэт агуулгыг бэлдэх шаардлагатай болно. Интернэтийг маш олон хүн үзэж ашиглаж байгаа болохоор аль болох өөрийн оригинал агуулгыг бэлдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс зураг, текст байхгүй учраас ижил төстэй вэб сайтаас хуулж тавих нь их байдаг. Энэ нь таны вэб сайтын үнэ цэнийг бууруулахаас гадна зохиогчийн эрхийн асуудал үүсгэх магадлалтай байдаг. Модив Софт нь ийм асуудлаас зайлсхийхийн бүх текст болон зурган мэдээллийг захиалагч талаар бэлдүүлдэг. Мөн үүнээс гадна вэб сайтынхаа домэйн нэр болон вэб сайтаа байршуулах вэб серверийг бэлдэх хэрэгтэй.

Ямар нэгэн программ хангамжийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд хамгийн оновчтой программын хэл, технологийг зөвөөр ашигласан байх шаардлагатай байдаг. Модив Софт ХХК нь вэб сайт болон программ хангамжийг хурдан бөгөөд сааталгүй ажиллагаа, хамгаалалт зэргийг хангахын тулд хамгийн доорх программын хэлнүүдийн хамгийн сүүлийн хувилбаруудыг тухайн төсөлд нь тохируулан ашигладаг. программын хэлийн хувьд PHP, Cake Framework, Yii Framework, JAVA, Jquery, HTML5, CSS3 зэргийг тухайн төсөлд тохируулан ашиглаж байна. Өгөгдлийн баазын хувьд MySQL, ORACLE, MSSQLийг ашигладаг. php laravel filamentphp

Вэб сайт хийгдэж дууссанаас хойш 12 сарын баталгаат хугацаатай. Вэб сайтын сорс кодод алдаа гарвал дор бүр нь засварлах хийгдсэн вэб сайтын хэвийн ажиллагааг хангана.

Админы сургалт 15-20 минутын сургалтаа авснаар өөрсдөө вэб. Сайтаа арчлах боломжтой өөрөөр хэлбэл 100 % өөрсдөө агуулга мэдээлэл зураг видео бүх агуулгыг солих боломжтой. Мөн админы сургалт нь хэдэн ч хүн авах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй.

Баталгаат хугацаа дууссаны дараа вэб сайтын сорс кодын алдаа гарсан ч бид эргэх холбоотой ажилладаг.

Хэрвээ харилцагч өөрөө хүсвэл засвар үйлчилгээний гэрээ хийгээд, харилцагчийн өмнөөс вэб сайтыг арчилж текст зураг мэдээллийг солих боломжтой. Солиулах мэдээллээ манай компанийн мэйл рүү ирүүлнэ. 3 сар тутамд нэг удаа тайлан мэйлээр илгээнэ.

Веб сайт эцэслээд дууссаны дараа таблет болон мобайл тохиргоо хийгдэн шалгуулж хүлээлгэн өгнө. Энэ бүх ажил хийгдэж дууссаны дараа харилцагчийн сонгосон серверт байршуулан хүлээлцдэг. Төхөөрөмжид ээлтэй болгох тохиргооны төлбөр нь веб сайт хийлгүүлж байгаа нийт төлбөрт орсон байдаг.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.