Вэб сайт хийх үйлчилгээ. Модив Софт ХХК

Search
Close this search box.

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Модив Софт > Үйл ажиллагаа > Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байгаа бол борлуулалтын онлайн суваг болох онлайн худалдааны сайт таны борлуулалтыг нэмэгдүүлэх хүчтэй хэрэгсэл болно. 

Зорилгод суурилсан шийдэл

Зорилго

Шинэ технологийг зохистойгоор ашиглан нийгмийн болон бизнесийн асуудлыг хурдан бөгөөд үр өгөөжтэй шийдвэрлэх цахим шийдлийг бүтээнэ.

Асуудалд суурилсан шийдэл

Асуудал

Хэрэглэгчийн хэрэглээ, чиг хандлага, өөрчлөлтөд хурдтай, уян хатан дасан зохицож, ухаалаг шийдлийг бүтээхийн хамт нийгэм болон бизнесийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч компани байна.

Танд дараах асуудал тулгарч байна уу.

Онлайн худалдааны сайт шинээр хийлгэе

Онлайн худалдааны сайт шинээр хийлгэхийн тулд хэнд хандах, хаанаас ажлаа эхлэхээ мэдэхгүй байх

Шинэ хэрэглэгчийн тоо нэмэгдэхгүй

Онлайн худалдааны сайттай боловч шинэ хэрэглэгчийн тоо нэмэгдэхгүй байх

Хандалт байгаа боловч худалдан авалт нэмэгдэхгүй

Онлайн худалдааны сайтын хандалтын тоо байгаа боловч худалдан авалт хийгдэхгүй байх

Нэгж худалдан авалтын үнийн дүн бага

Онлайн худалдааны сайтаар худалдан авалт хийж байгаа боловч хэрэглэгчийн нэгж худалдан авалтын үнийн дүн бага байх

Дахин худалдан авалт бага

Худалдан авалт хийсэн харилцагч онлайн худалдааны сайтад дахин зочилж худалдан авалт хийх хувь бага байх

Борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх

Борлуулалтаа нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор бүтээгдэхүүний танилцуулга вэб сайт хийх

Онлайн худалдааны сайт хийх

Ухаалаг, зохистой ШИЙДЭЛ

Онлайн худалдааны сайт нь борлуулалтыг нэмэгдүүлэх хамгийн дэвшилтэт суваг болон өөрийн байр суурьтай болж интернэт хэрэглэгч нар онлайн худалдааны сайтыг ихээр ашигладаг болж байна. Онлайн худалдааны сайт гэдэг нь зөвхөн онлайнаар бараа худалдах гэсэн үг биш юм. Энэ нь онлайнаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ /зочид буудал, ресторан, аялал гэх мэт/-ний захиалга авах, хүргэлт, төлбөр тооцоо хийх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаагаа онлайнаар дамжуулан хэрэглэгчдэд улам ойр болгохын зэрэгцээ өдөр тутмын ажиллагаагаа хөнгөвчлөх хэрэгсэл юм.

Онлайн худалдааны сайтыг сайтар төлөвлөж, судалгаа хийсний үндсэн дээр хөгжүүлж, ажиллуулах шаардлагатай байдаг. Онлайн худалдааны сайтыг хийхийн тулд худалдаалах бараа үйлчилгээний үнэ, ашиг алдагдлын хугарлын цэг, зорилтот худалдан авагчийн эрэлт хэрэгцээ, худалдан авалт хийх үйлдэл зэргийг сайтар авч үзэх нь маш чухал байдаг. Модив Софт ХХК нь зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр худалдан авалтын бүрэн шийдэл бүхий онлайн худалдааны сайт хийх үйлчилгээг санал болгож байна.

Онлайн худалдааны сайт

+15

Жилийн туршлага

Онлайн худалдааны сайт хийх ажлын дараалал

Модив Софт ХХК нь онлайн худалдааны сайт хийхдээ зах зээл, бараа үйлчилгээний талаар судалгаа хийхээс эхлэн сайт ажиллуулж байх явцад худалдан авагч нарын худалдан авалт хийх процесс үйл хөдлөлийн анализ шинжилгээ хүртэлх үйлчилгээг доорх үе шаттайгаар үзүүлдэг.

Захиалагчийн шаардлага

Онлайн худалдааны сайт хийхдээ захиалагчийн онлайн худалдааны сайт хийлгэж байгаа зорилго, зорилтот зах зээл, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн онлайн худалдааны сайтад тавигдах шаардлага, техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн онлайн худалдааны сайт хийх ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.

Судалгаа шинжилгээ

Захиалагчийн вэб сайт хийлгэх зорилго болон шаардлага дээр тулгуурлан захиалагчийн тухайн салбар, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг онлайн арга хэрэгсэл, вэб сайтыг хэрхэн ашиглан шийдвэрлэж болох талаар стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.

Онлайн худалдааны сайт төлөвлөлт

Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интэрфэйс дизайн, онлайн худалдааны сайт хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн онлайн худалдааны сайт хийлгэж байгаа зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгоно.

Онлайн худалдааны сайтын дизайн гаргах

Дээрх төлөвлөгөөний дагуу программ хангамжийн дизайн, онлайн худалдааны сайтын дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдлийн баазын бүтэц зохион байгуулалтыг гаргана. Онлайн худалдааны сайтын дизайныг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр гарган захиалагчаар батлуулна.

Вэб сайт хөгжүүлэлт

Захиалагчийн баталсан вэб сайтын дизайн болон программ хангамжийн дизайн, бүтцийн дагуу програмчлал, кодчлолын ажлыг хийж гүйцэтгэнэ. Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML кодчлолыг хийснээр өгөгдөлийг хөнгөн болгож, хайлтын системд зохистой вэб хуудсуудыг үүсгэнэ.

Вэб сайт тестлэх, Серверт хуулах

Гүйцэтгэсэн онлайн худалдааны сайтын программыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестэлж чанарын хяналт хийнэ. Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэнэ.

Вэб сайт хүлээлгэн өгөх, Сургалт

Онлайн худалдааны сайтыг захиалагчид хүлээлгэн өгснөөр энэхүү онлайн худалдааны сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа онлайн худалдааны сайт ажиллуулах ажил үүнээс эхэлнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа онлайн худалдааны сайтыг арчлан авч явах, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, онлайн худалдааны сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад онлайн худалдааны сайтыг цаашид сайжруулах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч онлайн худалдааны сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.

Арчилгаа, Хандалтын шинжилгээ

Вэб сайтыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр энэхүү вэб сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа вэб сайт ажиллуулах ажил үүнээс эхлэнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтыг арчилан авч явах, мэдээлэл шинэчлэх, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, вэб сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад вэб сайтыг цаашид сайжруудах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч вэб сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.