Вэб сайт хийх үйлчилгээ. Модив Софт ХХК

Search
Close this search box.

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Модив Софт > Үйл ажиллагаа > Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Өнөө цагт хувь хүн ч бай бизнес эрхлэгч ч бай өөрийн гэсэн вэб сайт (веб хуудас) тай байх нь энгийн үзэгдэл болсон.

Зорилгод суурилсан шийдэл

Зорилго

Шинэ технологийг зохистойгоор ашиглан нийгмийн болон бизнесийн асуудлыг хурдан бөгөөд үр өгөөжтэй шийдвэрлэх цахим шийдлийг бүтээнэ.

Асуудалд суурилсан шийдэл

Асуудал

Технологийн чиг хандлагыг мэдэрч, өөрчлөлтөд хурдтай, уян хатан дасан зохицож, ухаалаг шийдлийг бүтээхийн хамт нийгэм болон бизнесийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч компани байна.

Танд дараах асуудал тулгарч байна уу.

Веб сайт шинээр хийлгэе

Веб сайт шинээр хийлгэхийн тулд хэнд хандах, хаанаас ажлаа эхлэхээ мэдэхгүй байх

Одоо байгаа веб сайтаа шинэчилье

Одоо ажиллаж байгаа вэб сайтынхаа юуг өөрчлөх, юу нь болохгүй байгааг сайн мэдэхгүй байх

Түншүүддээ бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулах

Өөрийн бизнесийн шинэ түнштэй болох, үйл ажиллагаагаа танилцуулах шаардлагатай болсон

Бизнесийн үйл ажиллагааг сурталчлах

Бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилгоор вэб сайтаар дамжуулан сурталчилгаа хийх

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах

Зах зээлд шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ веб сайтаар дамжуулан сурталчлах

Борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх

Борлуулалтаа нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор бүтээгдэхүүний танилцуулга вэб сайт хийх

Захиалагч, хэрэглэгчийн нүдээр харсан

Ухаалаг, зохистой ШИЙДЭЛ

Модив Софт ХХК нь таны бизнесийн зорилго болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой цогц үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг. 

Вэб сайт нь бизнесийн зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх, сурталчлах хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй нэгэн зэрэг байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл болдог.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл олон тооны компани болон байгууллагын вэб сайтыг хийж ирсэн туршлага, ноу хау дээрээ тулгуурлан таны бизнесийн үйл ажиллагааны зорилго болон асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно.

Веб сайт хийх үйлчилгээ

+15

Жилийн туршлага

Вэб сайт хийх ажлын дараалал

Модив Софт ХХК нь вэб сайт хийхдээ захиалагчийн байр сууринаас зорилго болон асуудлыг илрүүлэн, хэрэглэгчийн хэрэглээнд суурилан вэб сайтын хэрэглээг төлөвлөж, вэб сайтыг амжилтанд хүргэхийн тулд дараах үе шаттайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Захиалагчийн шаардлага

Компанийн вэб сайт хийхдээ тухайн компанийн вэб сайт хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн вэб сайтын шаардлага болон техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн вэб сайт хийх ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.

Судалгаа шинжилгээ

Захиалагчийн вэб сайт хийлгэх зорилго болон шаардлага дээр тулгуурлан захиалагчийн тухайн салбар, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг онлайн арга хэрэгсэл, вэб сайтыг хэрхэн ашиглан шийдвэрлэж болох талаар стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.

Вэб сайт төлөвлөлт

Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интэрфэйс дизайн, вэб сайт хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгоно.

Вэб дизайн гаргах

Дээрх төлөвлөгөөний дагуу програм хангамжийн дизайн, вэб дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдөлийн баазийн бүтэц зохион байгуулалтыг гаргана. Вэб сайтын дизайныг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр гарган захиалагчаар батлуулна.

Вэб сайт хөгжүүлэлт

Захиалагчийн баталсан вэб сайтын дизайн болон программ хангамжийн дизайн, бүтцийн дагуу програмчлал, кодчлолын ажлыг хийж гүйцэтгэнэ. Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML кодчлолыг хийснээр өгөгдөлийг хөнгөн болгож, хайлтын системд зохистой вэб хуудсуудыг үүсгэнэ.

Вэб сайт тестлэх, Серверт хуулах

Гүйцэтгэсэн вэб сайтын програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдөлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестлэж чанрын хяналт хийнэ. Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэнэ.

Вэб сайт хүлээлгэн өгөх, Сургалт

Вэб сайтыг сайтар тестлэж чанрын хяналтыг хангасны дараа вэб сайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон вэб сайтыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдлах системийн гарын авлагаар хангана.

Арчилгаа, Хандалтын шинжилгээ

Вэб сайтыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр энэхүү вэб сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа вэб сайт ажиллуулах ажил үүнээс эхлэнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтыг арчилан авч явах, мэдээлэл шинэчлэх, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, вэб сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад вэб сайтыг цаашид сайжруудах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч вэб сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.

Арчилгаа, Хандалтын шинжилгээ

Вэб сайтыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр энэхүү вэб сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа вэб сайт ажиллуулах ажил үүнээс эхлэнэ. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтыг арчилан авч явах, мэдээлэл шинэчлэх, хандалтын тоонд дүн шинжилгээ хийх, вэб сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамтран ажиллах явцад вэб сайтыг цаашид сайжруудах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч вэб сайтыг зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.