Вэб сайт хийх үйлчилгээ. Модив Софт ХХК

Search
Close this search box.

Вэбсайт гэж юу вэ?

Модив Софт > Мэдээлэл > Нийтлэл > Вэбсайт гэж юу вэ?
вэб сайт хийх үйлчилгээ

Вэбсайт гэж юу вэ ?
Вэбсайт гэдэг нь интернетэд нийтлэгдсэн олон вэб хуудасны цуглуулга юм. Вэб сайт нь хувь хүн, компани, байгууллага гэх мэт мэдээллийг түгээх платформ бөгөөд текст, зураг, видео, холбоос зэрэг агуулгыг агуулдаг .

Вэб сайтын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд
Домэйн нэр (Domain name)

Вэб сайт бүр “домайн нэр” шаарддаг. Домэйн нэр нь вэб сайтын хаяг бөгөөд энэ нь хэрэглэгчид тодорхой вэбсайт руу зочлохын тулд оруулдаг URL -ын нэг хэсэг юм . Жишээлбэл, www.example.com дахь ” example.com ” нь домэйн нэр юм .

Вэб хуудас (Web page)
Вэб сайт нь олон вэб хуудаснаас бүрддэг. Вэб хуудас бүрийг HTML хэмээх хэлээр бичиж , вэб хөтөчөөр харуулдаг. Вэб хуудсууд нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөх текст, зураг, видео, холбоос болон бусад зүйлсийг агуулдаг .

Нүүр хуудас (Home page)
Нүүр хуудас гэдэг нь таны вэбсайт руу зочлох хамгийн эхний хуудас бөгөөд зочдод хамгийн түрүүнд хардаг хуудас юм. Нүүр хуудас нь вэб сайтын тойм, чухал контентын холбоосыг өгдөг бөгөөд навигацийн эхлэлийн цэг болдог .

Сервер (Server)
Bэбсайт нь “сервер” гэж нэрлэгддэг компьютер дээр байрладаг. Сервер дээр вэб сайт болон түүний агуулгыг байршуулж түүнийг ямар хаяг дээр байгааг домайн нэрээр зааж өгсөнөөр хэрэглэгчид интернетээр дамжуулан вэбсайт руу зочлох боломжтой болно .

Вэб сайтын төрөл
Вэб сайт нь тухайн вэб сайтын зорилгоос хамаарч олон төрөл байдаг бөгөөд түүний төрөл зорилгоос шалтгаалан вэб сайтын дизайн, функц нь өөр өөр байх шаардлагатай болдог .

Корпорацийн сайт (Corporate site)
Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрсдийн компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн гэх мэт мэдээллийг түгээх вэб сайт. Компанийн танилцуулга, үйлчилгээ, бүтээгдэхүүний мэдээлэл, ажилд авах мэдээлэл гэх мэтийг нийтлэх болно .

Блог (Blog)
Блог гэдэг нь хувь хүмүүс болон албан байгууллагууд тогтмол нийтлэл нийтэлдэг вэб сайт юм. Блог хөтлөх нь мэдээлэл түгээх нэг хэсэг бөгөөд SEO арга хэмжээнд үр дүнтэй байдаг .

Онлайн худалдаан сайт (EC site)
Онлайн худалдаан сайт гэдэг нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан борлуулт хийх зорилготой вэб сайт юм. Энэхүү сайт нь сагс, төлбөр тооцоо, хүргэлт гэх мэт олон тооны функцтэй байхыг шаарддаг.

Портфолио сайт (Portfolio site)
Портфолио сайт гэдэг нь ихэвчлэн уран бүтээлч болон бие даасан бүтээл туурвигч өөрийн бүтээл, ололт амжилтыг танилцуулах вэбсайт юм. Энэ төрлийн вэб сайт тухайн уран бүтээлчийн онцлогийг харуулсан вэб дизайнтай байхыг илүүд шаарддаг.

Яагаад вэб сайт хийлгэх шаардлага вэ?
Вэб сайттай байх нь хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд олон давуу талтай .

Мэдээлэл түгээх, брэндээ сурталчилах
Вэб сайт нь өөрийнхөө болон танай компанийн талаарх мэдээллийг өргөнөөр түгээх 24 цаг зогсолтгүй ажилладаг хүчирхэг хэрэгсэл юм. Блог, мэдээ, үйл явдлын мэдээллээр дамжуулан зорилтот хэрэглэчиддээ хүрэх боломжийг бий болгодог.

Онлайнд эзлэх давуу талыг бий болгох
Вэб сайт нь таны интернет орчин дах оролцоог нэмэгдүүлэх үндэс суурь юм. Онлайн орчинд идэвхтэй хүчтэй байх нь таны итгэлийг нэмэгдүүлж, бизнесийн шинэ шинэ боломжийг нээж өгдөг .
SEO вэбсайтаа зөв оновчтой болгох нь
Google, Bing гэх хайлтын систем илрэх илэрц нь таны мэдээлэл нийтэд хүрэх эсэхийг шийддэг чухал зүйл юм. SEO хайлтын системд тааруулах арга хэмжээ авснаар та илүү олон хэрэглэгчид таны вэбсайтад зочилж, урсгалыг нэмэгдүүлэх болно .

Вэбсайт хийлгэхэл анхаарах гол зүйл
Вэбсайт хийхдээ хэд хэдэн чухал зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй .

Төөрөгдөлгүй байх
Нэгэнт танай вэб сайтаар зочилсон хэрэглэгч хэрэгтэй мэдээллээ хялбархан олж авахыг хүсдэг. Үүний тулд вэб сайтын бүтэц болон навигаци нь ойлгомжтой байх ёстой байдаг.
Ухаалаг төхөөрөмжид зохицсон вэб дизайн
Ухаалаг утас, таблет гэх мэт өөр өөр төхөөрөмж дээр эвдрэлгүй сайн харагдах вэб дизайны тохиоргоо хийгдсэн байх нь чухал юм .

SEO арга хэмжээ
Хайлтын системд өндөр зэрэглэл илэрцтэй байхын тулд түлхүүр үг сонгох, мета тохиргоо, агуулгын сэдэв чанар гэх мэт SEOын дотоод арга хэмжээг авах нь чухал юм .

Илүү хурдан ачаалах хурд
Вэб сайтын ачаалах хурдыг нэмэгдүүлэх. Үүний тулд зохистой хэл ашиглах, зурган мэдээллийг зөв байршуулах, зөв сервэр сонгох гэх мэтийн мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай олон зүйл байдаг.

Вэб сайт нь интернетэд мэдээлэл түгээх, хэрэглэгчидтэй холбогдох чухал хэрэгсэл юм. Вэбсайтыг үр дүнтэй ажиллуулахын тулд түүний үндсэн элементүүд, төрөл, вэб сайтыг бүтээхдээ анхаарах зүйлүүдийг сайтар ойлгох нь чухал юм. Эдгээрийг анхаарч, SEO арга хэмжээ бүхий вэбсайтыг хөгжүүлж идэвхтэй ашигласнаар та илүү олон хэрэглэгчдэд хүрч, бизнесээ өргөжүүлэх боломжтой болно .

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.