AI өөрөө кибер халдлагын шинэ зэвсэг болж байна
Хиймэл оюун ухаан байгууллагуудын хамгаалалтыг сайжруулахын зэрэгцээ кибер халдагчдад ч шинэ боломж олгож байна.
Сүүлийн үед Microsoft, OpenAI, Google, Amazon, IBM зэрэг олон технологийн болон санхүүгийн байгууллага AI ашигласан кибер халдлагын эрсдэлийг бууруулах шаардлагатайг анхааруулсан хамтарсан мэдэгдэл гаргажээ.
AI ашигласнаар халдагчид:
халдлагын арга барилаа хурдан өөрчлөх,
их хэмжээний мэдээлэл боловсруулах,
фишинг мессежийг илүү бодит мэт болгох,
эмзэг байдлыг хурдан хайх,
халдлагын зарим үйлдлийг автоматжуулах
боломжтой болж байна.
Иймээс уламжлалт “нууц үг + firewall” хамгаалалт хангалтгүй болж, байгууллагууд AI-д суурилсан real-time threat detection, Zero Trust болон автомат хариу арга хэмжээний системд илүү их анхаарах болжээ.
(Эх сурвалж https://www.reuters.com, https://www.microsoft.com)
Холбоотой мэдээлэл general.posts
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно
Хятад улс хиймэл оюун ухаантай шинэ үеийн ухаалаг метро танилцууллаа
Берлин, Герман · 2026 оны олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн гарсан
Д.Трамп технологийн салбарын манлайлагчдад АНУ-ын шинжлэх ухаан, технологийн дээд шагнал гардуулжээ
AI компьютер дээрээ шууд ажиллах шинэ үе эхэлж байна
Microsoft шинэ үеийн AI PC-ийн чиглэлд том алхам хийж, зарим AI загварыг үүлэн серверт биш, шууд хэрэглэгчийн компьютер дээр ажиллуулах технологи