AI ажлын байрыг бүгдийг нь устгаж байна гэсэн ойлголт арай өөр болж байна.
2026 оны шинэ мэдээллээр технологийн салбарт 280,000-аас дээш нээлттэй ажлын байр бүртгэгдэж байгаа бөгөөд AI-ийн дэд бүтэц, GPU, робот, үйлдвэрлэлтэй холбоотой ажлын эрэлт нэмэгдэж байна.Одоогийн 2026 оны мэдээллээр AI зарим ажлыг багасгаж байгаа ч, нөгөө талдаа AI-г бүтээх, ажиллуулах, хамгаалах, түүнд зориулсан дэд бүтэц байгуулах шинэ ажлууд маш хурдан нэмэгдэж байна.
280.000 гэдэг тоо яг юу гэсэн үг вэ?
Энэ тоо нь бүх дэлхийн ажлын байр гэсэн үг биш. TrueUp-ийн 9,000 гаруй технологийн компани, startup, unicorn компанийн ажлын зарын мэдээлэлд үндэслэсэн тоо.
2026 оны 10-р сарын эхээр эдгээр технологийн компаниудад 280,000-аас дээш нээлттэй tech position бүртгэгдсэн байна. 2026 он эхэлснээс хойш tech-ийн нээлттэй ажлын байр өссөн бөгөөд ялангуяа hardware engineering-ийн эрэлт маш хүчтэй нэмэгдэж байгаа аж.
Яагаад AI хөгжөөд байхад хүн хэрэгтэй хэвээр байна?
Энд нэг маш энгийн жишээ авъя.
ChatGPT шиг AI хийхэд AI model → GPU → server → data center → цахилгаан → хөргөлт → сүлжээ → cybersecurity → software → maintenance бүгд хэрэгтэй.
AI өөрөө эдгээрийг физикээр барьж чадахгүй.
Тиймээс AI-ийн хэрэглээ өсөх тусам:
GPU инженер
дата төвийн инженер
серверийн инженер
цахилгааны инженер
хөргөлтийн системийн инженер
network engineer
cybersecurity specialist
AI engineer
data engineer
robot engineer
automation engineer
hardware engineer гэх мэт ажлын эрэлт нэмэгдэж байна.
Роботын салбар бүр өөрөө асар олон ажил бий болгож байна.
Энэ хэсэг үнэхээр сонирхолтой.
2026 оны 10-р сарын 1-ний Robotics Hiring Index-ийн мэдээллээр 135 robotics компанид 8,696 нээлттэй ажлын байр байжээ.

Өөрөөр хэлбэл робот үйлдвэрлэхэд зөвхөн “робот программист” хэрэгтэй биш.
Роботыг хийх → сургах → турших → үйлдвэрт суурилуулах → засварлах → хэрэглэгчид хүргэх → ажиллуулах бүх шатанд хүн хэрэгтэй.
Харин програмистууд яах вэ?
Энд бас сонирхолтой өөрчлөлт гарч байна. “AI программистуудыг бүгдийг орлоно” гэсэн айдас байсан. Гэтэл 2026 оны мэдээллээр software engineering-ийн ажлын байр бүрэн алга болоогүй, харин шаарддаг ур чадвар нь өөрчлөгдөж байна. TrueUp-ийн мэдээллээр 2026 онд software engineering-ийн ажлын байр харьцангуй тогтвортой байсан.
Өөрөөр хэлбэл:
Өмнө нь
Программист → код бичнэ.
Одоо
Программист → AI ашиглана + системийн архитектур ойлгоно + AI-ийн гаргасан кодыг шалгана + production систем хариуцна.
Тиймээс AI ашиглаж чаддаг программист илүү үнэ цэнтэй болж байна.
(Эх сурвалж https://www.businessinsider.com, https://www.prnewswire.com, https://www.roboticsnxt.com)