Ирээдүйд робот нохой нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслагч болж чадна
Хятадын Шиань хотын Тээврийн их сургуулийн профессор Шюй Гуанхуагаар ахлуулсан эрдэмтдийн баг нейротехнологийн тусламжтайгаар дөрвөн хөлт роботыг удирдах шинэ дэвшилтэт технологийг танилцууллаа.
Уг технологи нь хэрэглэгчид бодлын хүчээр робот нохойд команд өгч, явах замаа бие даан төлөвлөх, саадыг тойрон гарах, мөн очихоор товлосон газартаа хүрэх боломжийг олгодог ажээ.
"Үүнээс өмнө бид тархины цахилгаан бичлэгийн (электроэнцефалограмм) дохиогоор роботын үндсэн хөдөлгөөнүүдийг удирдах технологийг амжилттай туршсан бол одоо мэдрэлийн удирдлагыг автомат навигацийн функцуудтай нэгтгэлээ" гэж тайлбарласан байна.
Түүний хэлснээр, энэхүү технологийн үндэс нь тархи-компьютерийн инвазив бус интерфейсийг ашиглахад оршиж байгаа бөгөөд чип суулгах шаардлагагүй. Систем нь тархины нейронуудын идэвхжилээс үүсэх цахилгаан дохиог уншиж, тэдгээрийг төхөөрөмжийг удирдах өндөр нарийвчлалтай команд болгон хувиргадаг байна.
"Ирээдүйд робот нохой нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслагч болж чадна. Мөн хүн ам хөгширч буй нийгэмд ганцаардсан ахмад настнуудыг дагалдах, эмнэлгийн тусламж үзүүлэхээс эхлээд нөхөн сэргээх дасгал хүртэл өргөн хэрэглэх боломжтой" гэж профессор Шюй Гуанхуа дүгнэн хэлээд байгаа юм байна.
(Эх сурвалж https://www.montsame.mn, https://cuhkintouch.cpr.cuhk.edu.hk)
Холбоотой мэдээлэл general.posts
АНУ хиймэл оюуны хөгжлийг хязгаарлахгүйгээр аюулгүй байдлыг хангахыг зорьж байна
Д.Трамп хиймэл оюуны технологиос үүдэж болзошгүй эрсдэлийг зохицуулах боломжтой
Технологийн сонин хачин Роботын шинэ эрин: Германд 100 робот зэрэг суралцах дэлхийн хэмжээний роботын сургууль нээгдлээ
Роботууд өөрсдөө биш, хүнээс суралцдаг роботын фитнес төв нээгдэж байна
Apple мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ MacBook Pro-г танилцууллаа
OLED технологи ба хиймэл оюун ухааны шинэ боломжууд
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно