Meta компаний ажилтнууд даргатайгаа харилцах боломжтой болгохын тулд Mark Zuckerberg-ийн хиймэл оюунт хувилбарыг бүтээж байна.
Хэрэв та Meta-ийн бараг 79 мянган ажилтны нэг бөгөөд даргатайгаа шууд холбогдож чадахгүй байвал санаа зовох хэрэггүй бололтой. Учир нь Mark Zuckerberg өөрийн асуултад хариулж чаддаг хиймэл оюунт хувилбарыг хөгжүүлж байгаа талаар мэдээлжээ.
Mark Zuckerberg-ийн энэхүү AI хуулбар нь түүний ярих өнгө аяс, биеэ авч явах хэв маяг, мөн компанийн стратегийн талаар олон нийтэд илэрхийлсэн үзэл бодол, мэдэгдлүүд дээр тулгуурлан сургагдаж байгаа аж.
Энэ төслийн гол зорилго нь ажилтнуудыг Цахиурын хөндийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгтэй илүү ойр, холбоотой мэт мэдрүүлэх явдал гэж Financial Times мэдээлсэн байна.
Meta-ийн тэргүүн өмнө нь өөрийнхөө дижитал хувилбаруудыг бүтээж, туршиж байсан түүхтэй юм.
Эх сурвалж montsame.mn,https://www.theguardian.com/
Холбоотой мэдээлэл general.posts
Технологийн сонин хачин Роботын шинэ эрин: Германд 100 робот зэрэг суралцах дэлхийн хэмжээний роботын сургууль нээгдлээ
Роботууд өөрсдөө биш, хүнээс суралцдаг роботын фитнес төв нээгдэж байна
Apple мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ MacBook Pro-г танилцууллаа
OLED технологи ба хиймэл оюун ухааны шинэ боломжууд
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно