НАСА Саран дээр бааз байгуулахаар шийдвэрлэлээ
АНУ-ын сансар судлалын агентлаг буюу НАСА Сарны тойрог замд сансрын станц байрлуулахын оронд Саран дээр 20 тэрбум ам.долларын өртгөөр бааз байгуулахаар шийдвэрлэснээ мягмар гарагт мэдэгджээ.
Тус агентлаг мөн цөмийн хөдөлгүүртэй "Space Reactor 1 Freedom" гэдэг сансрын хөлгийг 2028 он дуусахаас өмнө Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байна. Энэхүү ажиллагаа нь сансар огторгуйн гүнд цөмийн цахилгаан хөдөлгүүрийн технологийг турших зорилготой ажээ.
НАСА-гийн одоогийн төлөвлөгөө ёсоор сансрын нисэгчдийг 2028 онд Саран дээр буулгах ёстой.
НАСА-гийн тэргүүн Жаред Айзекман сүүлийн долоо хоногуудад Сарыг судлах АНУ-ын гол хөтөлбөр болох "Артемис"-т өөрчлөлт оруулсан нь уг хөтөлбөрийн хүрээнд байгуулсан олон тэрбум ам.долларын гэрээнүүдийн нөхцөлийг өөрчлөхөд хүргэжээ.
“Артемис” хөтөлбөрийн гол үе шатанд сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах бөгөөд Илон Маскийн SpaceX болон Жефф Безосын Blue Origin компаниуд НАСА-д зориулсан Сарнаа буугч модулийг зохион бүтээхээр өрсөлдөж байгаа юм.
(Эх сурвалж https://montsame.mn, https://www.reuters.com)
Холбоотой мэдээлэл general.posts
Технологийн сонин хачин Роботын шинэ эрин: Германд 100 робот зэрэг суралцах дэлхийн хэмжээний роботын сургууль нээгдлээ
Роботууд өөрсдөө биш, хүнээс суралцдаг роботын фитнес төв нээгдэж байна
Apple мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ MacBook Pro-г танилцууллаа
OLED технологи ба хиймэл оюун ухааны шинэ боломжууд
Майкрософт 60 мянган ажилтандаа сайн дураар ажлаас гарах санал тавьжээ
AI хөгжүүлдэг дэлхийн томоохон компани хүртэл AI-д зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо өөрчилж байна
Хятад улс хиймэл дагуулын интернэтээр дэлхийн туйлын бүсүүд болох Арктик, Антарктидыг холбожээ
Тус улсын дотооддоо хөгжүүлсэн хиймэл дагуулын интернэтийн систем Арктик, Антарктик болон Төвдийн өндөрлөг бүсийн хоорондын холбоог амжилттай туршжээ.
Хиймэл оюун ухааны агентууд өөрсдийн хяналтын системийг унтраасан хэрэг
Өөрөөр хэлбэл, AI-д «ажлыг дуусгах» зорилго хэт давамгайлж, аюулгүй байдлын хязгаарлалтыг заавал мөрдөх ёстой дүрэм гэж зөв ойлгоогүй байж болно.
Хятадад роботыг бодит орчныг ойлгоход сургах шинэ камер бүтээжээ
Хамгийн гайхалтай нь 100 м² өрөөг 15 минут орчимд 3D загвар болгоно