Вэб сайт хийх үйлчилгээ. Модив Софт ХХК

Search
Close this search box.

Вэб сайтын дизайн

Модив Софт > Үйл ажиллагаа > Вэб сайтын дизайн
Вэб дизайн нь вэб сайтын хувьд амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэдэг нэг чухал хүчин зүйл юм.

Зорилгод суурилсан шийдэл

Зорилго

Шинэ технологийг зохистойгоор ашиглан нийгмийн болон бизнесийн асуудлыг хурдан бөгөөд үр өгөөжтэй шийдвэрлэх цахим шийдлийг бүтээнэ.

Асуудалд суурилсан шийдэл

Асуудал

Технологийн чиг хандлагыг мэдэрч, өөрчлөлтөд хурдтай, уян хатан дасан зохицож, ухаалаг шийдлийг бүтээхийн хамт нийгэм болон бизнесийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч компани байна.

Танд дараах асуудал тулгарч байна уу.

Өөрийн онцлогтой вэб сайтын дизайн

Вэб сайтын дизайнаа бусад компаниас онцлогтой болгож өөрийн онцлогийг харуулмаар байна.

Веб сайтын дизайнаа шинэчилье

Одоо ашиглаж байгаа вэб сайтын дизайнаа өөрчилж маркетинг, брэндийн хэрэгсэл болгон ашиглах

Вэб сайтын хандалтын тоогоо нэмэгдүүлэх

Вэб сайтын руу гаднаас хандах хандалтын тоогоо нэмэгдүүлэх

Вэб сайтынхаа хэрэглээг хялбар, ойлгомжтой болгох

Вэб сайтынхаа хэрэглээг хялбар, ойлгомжтой болгож хэрэглэгчийг зорилтот мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүргэх

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах

Бүтээггдэхүүн үйлчилгээний онцлогт тохируулсан брэнд хуудас гарган сурталчлах

вэб дизайн

Ухаалаг, зохистой ШИЙДЭЛ

Вэб сайтын зорилго, зорилтот зах зээл, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн вэб сайтын дизайнд байх шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн вэб дизайн гаргах ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.

+15

Жилийн туршлага

Вэб дизайн гаргах ажлын дараалал

Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтын зорилго, зорилтот зах зээл, өрсөлдөөний талаар сайтар судалгаа хийсний үндсэн дээр доорх үе шаттайгаар вэб дизайн гаргадаг.

Захиалагчийн шаардлага

Компанийн вэб сайт хийхдээ тухайн компанийн вэб сайт хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно. Үүн дээрээ тулгуурлан захиалагчийн вэб сайтын шаардлага болон техникийн шаардлагыг нарийвчлан гаргана. Мөн вэб сайт хийх ажлын явцад захиалагчтай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан тохиролцоно.

Судалгаа шинжилгээ

Захиалагчийн вэб сайтын зорилго болон шаардлага дээр тулгуурлан зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл, хэрэглээ, вэб сайт дотор хийгдэх үйлдэл, зах зээлд эзлэх байр суурь, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгарч байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг хамгийн зөвөөр шийдвэрлэж болох вэб дизайны үндсэн бүтцийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөнө.

Вэб сайтын дизайн гаргах

Дээрх зорилго, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан вэб сайтын дизайныг хэрэглэгчийн байр суурь, хэрэглэгчийн нүдээр харахад хамгийн ойлгомжтой, ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр гарган захиалагчид санал болгоно.

Вэб сайтын дизайны засвар

Захиалагчид санал болгосон вэб дизайн дээр тулгуурлан захиалагчийн зүгээс гаргасан өөрчлөлт, засварыг харилцан зөвлөлдсөний үндсэн дээр хийж гүйцэтгэнэ. Захиалагч нь хүний нүдэнд харагдах талыг илүүд үздэг боловч, бид хүний нүдэнд харагдах байдал, хандалт, хэрэглээ гэсэн гурван үндсэн хүчин зүйлийг хамгийн зохистой байхаар төлөвлөдөг.

Вэб дизайн хүлээлгэн өгөх

Захиалагчийн баталсан вэб дизайныг зургийн файл хэлбэрээр захиалагчид хүлээлгэн өгнө. Шаардлагатай тохиолдолд Дэлхийн Вэб Сайтын Консорциум /W3C/ болон вэб сайтын стандартчиллын дагуу HTML, CSS кодчиллыг хийж гүйцэтгэдэг.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.