2026 оны IT-ийн хамгийн том чиглэл юу болж байна вэ?
McKinsey-ийн 2026 оны технологийн судалгаанд ч мөн AI, automation, advanced computing зэрэг технологиуд бизнесийн үйл ажиллагаанд туршилтын шатнаас бодит хэрэглээний шат руу шилжиж байгааг онцолжээ.
Тэгэхээр 2026 онд IT салбарыг маш энгийнээр ингэж харж болно:

McKinsey-ийн 2026 оны Technology Trends Outlook үнэхээр сонирхолтой. Гол санаа нь “AI улам ухаалаг болж байна” гэдгээс илүү AI туршилтын хэрэгсэл байхаа больж, компанийн бодит ажлыг өөрөө гүйцэтгэдэг систем болж эхэлж байна гэсэн өөрчлөлт юм. McKinsey 2026 онд нийт 14 технологийн чиг хандлага онцолсон бөгөөд тэдгээрийг AI revolution, compute & connectivity, cutting-edge engineering гэсэн 3 бүлэгт авч үзжээ.
Хамгийн том өөрчлөлт AI туслах биш ажил гүйцэтгэгч болж байна.
Өмнөх AI: Энэ имэйлийг "бичээд өг, энэ баримтыг орчуул, энэ мэдээллийг хураангуйл" гэж хүний өгсөн жижиг даалгаврыг хийдэг байсан.
2026 оны чиглэл бол “Энэ ажлыг бүхэлд нь хий.” гэдэг чиглэл үрүү явж байна. Үүнийг Agentic AI гэж нэрлэдэг.
Жишээ нь аяллын компанид Хүн "Япон руу 5 өдрийн аялал зохион байгуул."
AI agent:
нислэг хайна
зочид буудал хайна
үнэ харьцуулна
аяллын маршрут гаргана
хэрэглэгчийн төсөвтэй тааруулна
шаардлагатай бол захиалгын системтэй холбогдоно
эцсийн хувилбарыг хүнд үзүүлнэ.
Энэ бол AI chatbot → AI employee гэсэн өөрчлөлт.
McKinsey үүнийг байгууллагын “operating model”-ийг өөрчлөх хэмжээний өөрчлөлт гэж үзэж байна.
(Эх сурвалж https://www.mckinsey.com)