Qualcomm болон Amazon урт хугацааны AI дата төвийн chip хөгжүүлэлтийн томоохон гэрээ
Qualcomm болон Amazon урт хугацааны AI дата төвийн chip хөгжүүлэлтийн томоохон гэрээ байгуулжээ. Amazon Qualcomm-ийн AI дата төвийн chip болон холбогдох бүтээгдэхүүнийг $60 тэрбум хүртэлх хэмжээгээр худалдан авах боломжтой болсон байна.
2026 оны 9-р сарын 8-нд Qualcomm болон Amazon компаниуд олон үеийн бүтээгдэхүүн хамарсан урт хугацааны хамтын ажиллагаагаа зарласан. Гол зорилго нь Amazon Web Services буюу AWS-ийн том хэмжээний AI дата төвүүдэд зориулсан захиалгат AI chip (custom silicon)-ийг хамтран хөгжүүлэх явдал юм.
Reuters-ийн мэдээлснээр Amazon нь ирээдүйд Qualcomm-ийн AI дата төвийн chip болон холбогдох бүтээгдэхүүнийг $60 тэрбум хүртэлх хэмжээгээр худалдан авах боломжтой урт хугацааны тохиролцоонд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл энэ нь олон жилийн хугацаанд хэрэгжих боломжтой маш том хэмжээний захиалгын хүрээ юм.
Яагаад Amazon Qualcomm-ийн chip хэрэгтэй болсон бэ?
AI систем ажиллахад зөвхөн ChatGPT шиг программ хангалтгүй. Ард нь асар их хэмжээний:
AI accelerator / processor
CPU
GPU
memory
high-speed networking
storage
optical connectivity
шаардлагатай.
Ялангуяа AI model-ийг сургах (training) болон хэрэглэгчийн асуултад бодит цагт хариу гаргах (inference) үед асар их тооцооллын хүчин чадал шаарддаг.
Энэ зах зээлд өнөөдөр Nvidia маш хүчтэй байр суурьтай. Харин Amazon өөрийн AWS дата төвийн дэд бүтцэд ашиглах chip-үүдийн сонголтоо нэмэгдүүлж, нэг үйлдвэрлэгчээс хэт хамааралтай байх эрсдэлийг бууруулах сонирхолтой.
Qualcomm-ийн давуу тал нь эрчим хүчний хэрэглээг харьцангуй бага байлгах өндөр үр ашигтай процессорын дизайн юм. Qualcomm болон Amazon-ийн мэдэгдэлд ч эрчим хүчний үр ашиг, performance болон cost efficiency-ийг гол давуу талуудын нэг гэж онцолсон.
(Эх сурвалж https://www.reuters.com)