Skip to content

Toyota үйлдвэрт хүнтэй хамт ажиллах humanoid robot сургаж байна

Toyota ажилтнуудаа humanoid robot-уудыг сургах ажилд оролцуулж эхэлсэн байна.

Зорилго нь роботыг үйлдвэрт хүнтэй зэрэгцэн ажиллах чадвартай болгох. Зарим шинэ робот бүр хүнтэй мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд зогсох, суух, хөдөлгөөнөө өөрчлөх чадвартай болж байна.

Toyota-д яг ямар робот ажиллаж байгаа вэ? Роботын нэр нь Digit, үйлдвэрлэгч нь Agility Robotics. Toyota Motor Manufacturing Canada нь 2026 оны 2-р сард Digit-ийг үйлдвэрт ашиглах Robots-as-a-Service (RaaS) гэрээ байгуулсан. Нийт 7 робот төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 3 робот байрлуулах байдлаар эхэлсэн.

Тэгээд Digit юу хийдэг вэ?

Одоогоор “машин угсраад дуусгаж байна” гэсэн үг биш. Харин маш олон удаа давтагддаг, хүний биед ачаалалтай материал зөөх ажил хийж байна.

Жишээ нь: Автомат тэрэг → эд ангийн хайрцаг → Digit → үйлдвэрлэлийн шугам

Digit нь автомашины эд ангийн сав, хайрцгийг авч зөөж, үйлдвэрлэлийн шугамд хүргэх зэрэг ажлыг хийдэг. Toyota-ийн RAV4 үйлдвэрлэдэг үйлдвэрт туршиж байгаа.

Харин “хүн роботод ажил заана” гэдэг нь бүр сонирхолтой Toyota Research Institute-ийн зорилго нь Робот бүрийг инженерүүд код бичиж нэг нэг үйлдлээр нь програмчлах шаардлагагүй болгох.

Жишээ нь одоо роботод "Энэ хайрцгийг эндээс аваад тэнд тавь." гэж нэг тодорхой үйлдэл зааж өгдөг. Харин ирээдүйд Toyota-ийн санаа нь "Энэ ажлыг хийж сур."гээд хүн роботод үзүүлж, робот өөрөө хөдөлгөөн болон орчны нөхцөлийг ойлгож сурах.

Toyota Research Institute үүнийг Large Behavior Model (LBM) буюу роботын “зан үйлийн том загвар” гэсэн чиглэлээр хөгжүүлж байна.

(Эх сурвалж https://arstechnica.com)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс