Skip to content

5G сүлжээ, Монгол Улс технологийн шинэ эрин

2025.05.19 Блог

Өнгөрсөн долоо хоногт манай улсад 5G сүлжээг албан ёсоор асааж, технологийн шинэ эринийг эхлүүллээ.

Манай улс 2020 онд 5G технологийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг баталсан. Энэ хүрээнд оператор компаниуд 2020 оноос эхлэн техникийн туршилт хийж, үндэсний болон олон улсын стандартад нийцсэн технологийн боломжуудыг судалжээ.

Мөн 5G технологид ашиглах радио давтамжийг олон улсын хэмжээнд 2023 онд баталгаажуулж, бодлого зохицуулалтын орчныг шат дараатайгаар бүрдүүлэн албан ёсоор нээв. 5G сүлжээ нь өндөр хурдны интернэтээр хязгаарлагдахгүй. Харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт хувьсал авчирна.

Хурдан, найдвартай интернэт: Манай улсын хүн амын 45 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн. Харин хөдөө хүн ам сийрэг тархсан тул 5G-гийн өндөр хурд (10Гбит/с хүртэл) бага хоцрогдол (1 миллисекунд) нь хот хөдөөгийн дижитал хуваагдлыг багасгахад тусална. Жишээ нь, Улаанбаатарт цахим үйлчилгээ, тоглоом, видео стриминг хурдан болж, хөдөөд ч өндөр хурдны интернэтэд холбогдох боломж нэмэгдэнэ.

(Эх сурвалж gogo.mn)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс