Skip to content

Фужицү ба NVIDIA AI хагас дамжуулагчийг хамтран хөгжүүлнэ

2025.10.13 Блог

Фужицү компани энэ сарын 3-ны өдөр АНУ-ын NVIDIA компанитай хамтран хиймэл оюун ухаанд (AI) зориулсан хагас дамжуулагч (чип)-ийг хамтран хөгжүүлэхээр болсон тухайгаа зарлалаа. Фужицүгийн хагас дамжуулагч нь Японы үндэсний хэмжээний суперкомпьютер болох "Fugaku"-д ашиглагдсаар ирсэн. Энэ удаа NVIDIA-ийн хагас дамжуулагчтай өндөр хурдтай холбож, үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээг багасгахыг зорьж байна. Энэ нь дата төв, робот зэрэг салбаруудад хэрэглээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх боломжтой юм.NVIDIA нь хиймэл оюун ухааны тооцоололд тохирсон дүрс боловсруулагч хагас дамжуулагч (GPU)-ийн тэргүүлэгч компани юм. Харин Фужицү нь тооцооллын удирдлагыг гүйцэтгэдэг төв процессорын (CPU) хөгжүүлэлт дээр ажилладаг. Хоёр компани 2030 он гэхэд тус бүрийн хагас дамжуулагчийг нэгэн ижил суурь хавтан буюу (substrate)-д холбохоор төлөвлөж байна. GPU, CPU зэрэг олон төрлийн чипийг нэг чип мэт өндөр хурдтай холбох NVIDIA-ийн технологийг ашиглана.

Тухайн өдөр болсон хэвлэлийн бага хуралд оролцсон NVIDIA компанийн гүйцэтгэх захирал (CEO) Женсен Хуанг (Jensen Huang) нь Фужицүгийн CPU-тай холбогдсоноор "шинэ түвшний эрчим хүчний хэмнэлт ба өндөр үр ашиг"-ийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцолсон байна.

Харин Фужицү компанийн ерөнхийлөгч Takuhito Tokita нь "Бид ижил зорилго, алсын хараатайгаар AI-гаар хөдөлгөгдөх нийгмийг бүтээх анхны алхмаа хийлээ" гэж мэдэгджээ. Хамтран хөгжүүлэх уг хагас дамжуулагчийг AI дата төвөөс гадна робот, автомашин зэргийн хэрэглээнд зориулан өргөнөөр нийлүүлэхээр төлөвлөж байна.

(Эх сурвалж https://www.nikkei.com)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс