Skip to content

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрт

2025.10.09 Блог

Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа Францын жүжгийн зохиолч Мольерын хэв маягаар AI зохиолыг нь бичсэн жүжгийг 2026 оны тавдугаар сард нээлтээ хийх гэж байгаа бөгөөд “Одон орны зурхайч ба Худал мэргэ” гэж нэрлэсэн талаар "Agence France-Presse" (AFP) агентлаг мэдээлжээ. Уг жүжигт нэгэн зурхайч эцэг охиндоо дурлаагүй хүнтэйгээ гэрлэвэл аз жаргал, эд хөрөнгө ирнэ гэж мэргэлдэг тухай өгүүлнэ. Харин тэдний гэрийн үйлчлэгч гэрлэлтэд саад хийхийг оролдоно.Жүжгийн зохиолыг Францын “Mistral” гэдэг гарааны компанид бүтээсэн хиймэл оюуны загвар бичиж байгаа ажээ. Уг загварыг Мольер болон XVII зууны үеийн бусад зохиолчдын бүтээл дээр тулгуурлан сургасан байна. Жүжгийн хэл найруулга XVII зууны хэв маягт нийцэж байгаа эсэх, мөн үйл явдлынх нь логик дарааллыг мэргэжлийн шинжээчдийн комисс шалгах гэнэ. "Бидний зорилго бол хиймэл оюун нь хүний бүтээлч чадварыг дээшлүүлэх хэрэгсэл болох боломжтойг харуулах явдал юм" гэж Шовин онцолжээ. Тайзны чимэглэл, хувцасны загварыг гаргахын тулд хиймэл оюуныг мөн тухайн үеийн уран зураг, зургууд дээр тулгуурлан сургасан байна. Жүжгийг фарс буюу дундад зууны үеийн инээдмийн жүжгийн жанраар тавих бөгөөд долоон жүжигчин, гурван хөгжимчин оролцох ажээ.

(Эх сурвалж https://montsame.mn,https://www.opera-online.com/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс