Skip to content

Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг

2025.10.23 Блог

Хятадад шинэ үеийн CR450 хэмээх хэт хурдан галт тэрэгний урьдчилсан туршилт эхэлж цагт 453 км хурдалж, шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэхүү галт тэргийг цагт 400 км-ийн хурдтайгаар арилжааны зориулалтаар бүтээж байгаа бөгөөд зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэхийн өмнө нийт 600 мянган км-ийн туршилт хийх ёстой гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. CR450 бол өмнөх CR400 Fuxing галт тэрэгний шинэчлэн сайжруулсан хувилбар юм. Уг галт тэрэг нь агаарын урсгалд зохицсон хэлбэртэй 15 м урт хамартай тул агаарын эсэргүүцлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн 50 тонноор хөнгөн болсноос гадна өндрийг нь 20 см-ээр намсгаснаар аэродинамикийн үзүүлэлт нь илт сайжирсан байна. CR450 галт тэрэгний бас нэгэн гайхалтай үзүүлэлт бол ердөө 4 минут 40 секундийн дотор 0 км/ц-аас 350 км/ц хүртэл хурдаа авдаг бөгөөд энэ нь “CR400 Fuxing”-ээс 100 секундээр хурдан байна. Одоогийн байдлаар CR450 дэлхийн хамгийн хурдан галт тэрэг гэж тооцогдож байна. Япон, Францын хэт хурдан галт тэрэгний дээд хурд нь цагт 320 км бөгөөд энэ нь Хятадын шинэ галт тэрэгнийхээс хамаагүй бага юм. Хятадын CR400 Fuxing галт тэрэг цагт 350 км хурдалдаг хэдий ч CR450-тай харьцуулахад мөн л удаан байгаа юм.CR450 галт тэргийг 2027 онд Шанхай, Чэндү хотуудыг холбосон шинэ өндөр хурдны замаар явуулж эхлэх юм байна.

(Эх сурвалж montsame.mn, https://railmarket.com/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс