Skip to content

“Samsung”-ийн гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг

2025.10.28 Блог

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /AПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утсаа танилцуулна гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, “Samsung Electronics” компани “K-Tech Showcase” нэртэй үйл ажиллагаанд оролцож, гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утас зэрэг хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх ажээ.

Гэсэн хэдий ч шинэ гар утсыг зөвхөн шилэн хоргонд байршуулан харуулах бөгөөд дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг нь ирэх 11 дүгээр сарын сүүлч эсвэл 12 дугаар сарын эхээр танилцуулах төлөвтэй байна. Шинэ загварыг гурван хэсэг болгон нугалж болохоор зохион бүтээсэн бөгөөд бүрэн дэлгэгдсэн үедээ таблетын хэмжээтэй дэлгэцтэй болох бол эвхсэн үед ердийн ухаалаг гар утасны хэмжээтэй байх юм.

Энэ оны долоодугаар сард худалдаанд гарсан “Galaxy Z Fold 7”-гийн 256GB багтаамжтай загвар нь 2.37 сая воны үнэтэй байсан тул “Samsung”-ийн гурав эвхэгддэг гар утасны үнэ 3 сая воноос дээш /2090 ам.доллар/ байх болов уу хэмээн таамаглаж байна. Уг гар утсыг эхлээд 50-100 мянга орчим ширхэгийг худалдаанд гаргах магадлалтай байна.

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хиймэл оюун ухаан, эрчим хүчний шилжилт зэрэг эдийн засгийн томоохон асуудлаар өрнүүлэх хэлэлцүүлэгт АПЕК-ийн гишүүн орнууд болон бусад улсын компаниудын 1700 орчим төлөөлөгч оролцоно.

(montsame.mn, https://www.samsung.com/us)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс