AI шинэ загвар болох “Veo 3”-ыг "Google" корпораци
Дүрс бичлэг бүтээгч хиймэл оюун ухааны шинэ загвар болох “Veo 3”-ыг "Google" корпораци танилцууллаа. Үүний тусламжтайгаар дүрс бичлэг төдийгүй түүнд зориулсан бүх дуу авиа, яриа, хөгжим зэргийг давхар бүтээх боломжтой.
"Veo 3 нь таны бүтээлд дууны эффект, орчны чимээ төдийгүй яриа нэмэх боломжийг олгоно" хэмээн "Google" корпорацын хиймэл оюуны технологийн салбар болох “Google DeepMind”-ийн цахим хуудсанд мэдээлжээ.
Одоогоор шинэ хэрэгслийг зөвхөн Америкийн хэрэглэгчид ашиглах боломжтой байна. Энэ загварыг зөвхөн сонирхогчид төдийгүй мэргэжлийн кино бүтээгчид ч идэвхтэй ашиглах төлөвтэй байна.
“Veo 3” нь дуу чимээ нэмэх боломж нь Google-ийн загварын хамгийн гол давуу тал юм.
(Эх сурвалж https://montsame.mn/, https://medium.com/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт