Анагаах ухаанд хувьсгал хийх квант технологиуд
Технологийн салбарт тэргүүлэгч IBM, Google компаниуд анагаах ухаанд хувьсгал хийж, хөгшрөлтийн явцыг удаашруулж чадах квант технологийг танилцуулжээ.
Биологийн үйл явцыг молекулын түвшинд загварчилдаг шинэ квант систем, алгоритмуудыг танилцуулсан байна. Эдгээр нь шинэ эм гарган авах технологийн хөгжлийг хурдасгаж, эдгэшгүй өвчнийг анагааж, эрүүл амьдралыг уртасгахад чухал алхам болох юм байна.
IBM компани эм зүйн судалгаанд ашиглах боломжтой 433 кубит бүхий квант системийг, Google компани эсийн хөгшрөлтийн үйл явцыг шинжлэх алгоритмыг танилцуулжээ. Кубитийн зэрэгцээ төлөвийг ашигласнаар квант компьютерүүд нь ДНХ, уургууд, мөн химийн урвалуудыг атомын түвшинд загварчилж, биологийн маш нарийн төвөгтэй өгөгдлүүдийг боловсруулснаар насыг уртасгах боломжтой юм байна. Квант тооцооллыг ашиглан тухайн хүнд тохирсон эмчилгээг сонгох шинэ үе шат руу ирэх 10–20 жилийн хугацаанд шилжинэ гэж эрдэмтэд үзэж байна.
(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.linkedin.com/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт