Apple-ийн охин компанийг Шанхайд
Америкийн “Apple” компани их хэмжээний өгөгдөл боловсруулах, мөн хиймэл оюуны технологиудтай холбоотой программ хангамжийг хөгжүүлэх зорилгоор шинэ салбараа Шанхай хотод нээсэн байна.
“Apple Technology Development Shanghai” гэдэг нэртэй уг охин компанийг 35 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулжээ. Тус компани их хэмжээний өгөгдөл боловсруулах, тэдгээрийг хадгалах программ хангамжийг хөгжүүлэх бөгөөд Хятадын зах зээлд хиймэл оюуны технологио гаргах гэсэн "Apple"-ийн хүчин чармайлттай холбоотой гэж мэдээлжээ.
Шинээр охин компани байгуулсан нь хиймэл оюун ухаанд суурилсан “Apple Intelligence” системийг Хятадад нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгааг онцолжээ.
(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.kuow.org/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт