Apple компани АНУ-д 500 тэрбумын хөрөнгө оруулна
Apple компани ирэх дөрвөн жилд АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Техаст хиймэл оюун ухааны серверийн аварга том үйлдвэр байгуулж, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр орон даяар 20 мянга орчим ажлын байр бий болгоно гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан тухай мэдээлэл цацагдсаны дараа дээрх шийдвэрийг гаргасан байна.
Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Apple болон Т.Күүкт талархал илэрхийлж, энэ алхам нь компани одоогийн засаг захиргаанд итгэж байгааг харуулж байна гэжээ. Apple-ийн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүнийг гадаадад угсардаг боловч олон эд ангийг Америкт үйлдвэрлэсэн хэвээр байна. Apple компани өнгөрсөн сард Тайванийн TSMC компанийн эзэмшлийн Аризона дахь үйлдвэрт өөрийн загварын чипүүдийг олноор үйлдвэрлэж эхэлжээ. (Эх сурвалж montsame.mn)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт