“Apple TV Plus” аппликейшнийг Android үйлдлийн системд
“Apple TV Plus” аппликейшнийг “Google Play Store”-оор дамжуулан үнэгүй татаж авах боломжтой болов
“Apple” компани стриминг үйлчилгээнийхээ хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд “TV Plus” үйлчилгээгээ анх удаа “Android” үйлдлийн системтэй гар утсанд нэвтрүүллээ. Лхагва гарагаас “Apple TV Plus” аппликейшнийг “Google Play Store”-оор дамжуулан үнэгүй татаж авах боломжтой болсон байна.
2019 онд ашиглалтад орсон тус үйлчилгээ өмнө нь “Apple” компанийн өөрийн үйлдлийн систем болон “Roku” зэрэг гуравдагч талын телевизийн платформуудад нээлттэй байсан аж.
Энэхүү алхам нь “Apple” компани ухаалаг гар утасны программ хангамжийн хамгийн том өрсөлдөгч болох “Google”-ийн “Android” үйлдлийн систем дээр үйлчилгээ үзүүлж буй ховор тохиолдол болж байна. ( Эх сурвалж gogo.mn)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт