Skip to content

Азийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад Технологийн компаниуд

2025.10.06 Блог

Технологийн компаниуд энэ оны Азийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтын эхний дөрвөн байрыг эзэлжээ. Тайванийн "Taiwan Semiconductor Manufacturing Company” нь 1.4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээрээ бүс нутгийнхаа манлайлагчийн байр сууриа хадгалсан бөгөөд энэ оны нэгдүгээр сараас хойш дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниудын 10 дугаарт бичигдээд байгаа юм байна.Дараа нь Хятадын технологийн компани "Tencent" 771.7 тэрбум ам.долларын үнэлгээгээр хоёрдугаарт жагсжээ.Харин цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” 428.9 тэрбум ам.долларын үнэлгээгээр Азидаа гуравдугаарт жагссан бол Өмнөд Солонгосын “Samsung” 388.87 тэрбум ам.доллароор дөрөвдүгээрт бичигджээ.Дараагийн компани нь Хятадын Хөдөө аж ахуйн банк /319.6 тэрбум ам.доллар/ зургаадугаарт жагсаж байна. Хятадын цэнэг хураагуур үйлдвэрлэгч "CATL" 259.8 тэрбум ам.долларын үнэлгээгээр долоодугаарт бичигдэж, Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota" компани /258.2 тэрбум ам.доллар/ удаалжээ. Түүнчлэн Хятадын согтууруулах ундаа үйлдвэрлэгч "Kweichow Moutai" /254 тэрбум ам.доллар/ есдүгээрт бичигдэж байгаа бол Хятадын Бүтээн байгуулалтын банк /252.8 тэрбум ам.доллар/ 10 дугаарт жагссан байна."Alibaba" энэ онд Азийн шилдэг компаниудын дундаас хамгийн өндөр өсөлт үзүүлэлт бөгөөд есдүгээр сард хиймэл оюун ухааны “Qwen3” загвараа гаргасны дараа хувьцааных нь ханш 114.8 хувиар өссөн юм. Түүнчлэн 5G сүлжээ, хиймэл оюуны шинэ санаачилга, төлбөрийн шинэ аргыг нэвтрүүлсний ачаар “Tencent”-ийн хувьцаа 59 хувиар өссөн байна. Мөн "Samsung"-ийн ханш 57.7 хувь, "CATL" 51.1 хувь, Хятадын Хөдөө аж ахуйн банк 24.9 хувь, "TSMC" 21.4 хувь, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банкных 10.1 хувиар тус тус өссөн байна. Харин "Toyota"-гийн ханш 9.4 хувь, "Kweichow Moutan"5.3 хувь, Хятадын Бүтээн байгуулалтын банкных 2.1 хувиар буурчээ.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд нь Азийн технологийн салбарын хүчирхэг байдлыг онцлон харуулахын зэрэгцээ төрийн дэмжлэгтэй санхүүгийн байгууллагууд жин дарсан хэвээр байгааг харуулсан байна.

(Эх сурвалж https://montsame.mn,https://www.seasia.stats)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс