Бээжингийн марафоны үеэр хүн дүрст роботууд
4 дүгээр сарын 13-нд Бээжин хотноо ер бусын спортын тэмцээн болох бөгөөд энэ нь спортын болон робот техникийн түүхэнд эргэлтийн үе болох учиртай.
Тодруулбал, Бээжингийн хагас марафон гүйлтэд оролцох 12 мянга гаруй тамирчидтай хамт тусгайлан зассан зам дээр хүн дүрст роботууд уралдах гэж байна. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, энэ нь робот техник ба хиймэл оюун ухааны салбар дахь Хятад улсын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг илтгэн харуулах ажээ. Роботуудын дунд хагас марафон гүйлт зохион байгуулах санаачилгыг Хятадын телевизийн CCTN суваг энэ сарын 5-нд гаргасан байна.
Дүрэм ёсоор, зөвхөн дугуйгүй бөгөөд хүнтэй адил хоёр хөлөөрөө гүйдэг хүн дүрст роботуудыг уралдаанд оролцуулна. Үүний зэрэгцээ хагас автономит хөдөлгөөнт ба бүрэн автономит хөдөлгөөнт роботууд, мөн зайнаас удирддаг роботуудыг оролцуулахыг зөвшөөрчээ.
Эдгээр робот нь хиймэл оюун ухааны дэвшилтэт системээр тоноглогдсон тул хурд, хөдөлгөөний чиглэл, эрчим хүчний хэрэглээ зэргээ хамгийн оновчтой байдлаар тодорхойлох чадвартай байх юм. (Эх сурвалж montsame.mn)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт