Skip to content

Британийн "HSBC", "Standard Chartered"компаниуд Хятадын хиймэл оюуны системүүдийг нэвтрүүлж байна

2025.07.28 Блог

Британийн "HSBC", "Standard Chartered" зэрэг томоохон корпорацууд Хятадын хиймэл оюуны үйлчилгээг ашиглаж эхэлсэн тухай "The Wall Street Journal" нийтэлжээ.

“Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюун ухааны загвар нь чанарын хувьд бусад загвартай ижил боловч 17 дахин хямд үнэтэй” гэж Киприйн “Latenode” платформыг хамтран үүсгэн байгуулагч мэдэгдсэн байна. Уг платформ нь бизнесийн үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Мөн "Alibaba" зэрэг Хятадын технологийн томоохон компаниуд нээлттэй эх код бүхий хиймэл оюуны загваруудыг гаргаж, бусад хөгжүүлэгчид тэдгээрийг чөлөөтэй ашиглах боломжтой болсон нь дэлхийн зах зээлд хурдацтай нэвтрэхэд түлхэц өгч байгаа ажээ.

Хятадын технологийн "Alibaba Cloud" компани нээлттэй эх код бүхий хиймэл оюуны шинэ загвар болох "Qwen3"-ыг дөрөвдүгээр сард танилцуулсан бөгөөд уг загвар нь ангилалдаа дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдож байна.

(Эх сурвалж https://www.deploy.ai/, https://montsame.mn/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс