Skip to content

Цагаан хэрэм дээр дроноор

2025.08.11 Блог

Хятадын хүнсний хүргэлтийн аварга болох Мэйтуан компани Цагаан хэрмийг үзэхээр ирэх жуулчдад хоол хүнс болон эмнэлгийн хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг дроноор хүргэх үйлчилгээ нээсэн бөгөөд Цагаан хэрмийн хамгийн алслагдсан хэсэгт ч хүрэх боломжтой.

Одоогоор хүргэлт хийж буй дроны эхлэл цэг нь ойролцоох зочид буудлын дээвэр бол эцсийн цэг нь Бадалингийн өмнөд хэсэг бөгөөд Хятадын хойд нутгийг эмжин хэдэн мянган км үргэлжлэх их хэрмийн хамгийн алдартай хэсэг юм.

Энэхүү дрон үйлчилгээ нь 50 минут алхаж хүрэх замыг ердөө 5 минутын дотор туулж, нэн шаардлагатай зүйлсийг зочдод хүргэнэ. Дрон нь дунд зэргийн салхи, борооны нөхцөлд хэвийн нислэг үйлдэж, нэг удаадаа 2.3 кг ачаа тээвэрлэх чадвартай. Нэг удаад ачаа хүргэх зардал нь ердөө 4 юань буюу энгийн хүргэлттэй адил аж.

Дрон үйлчилгээний дээд даац нь 15 кг, хамгийн ихдээ 20 км зайд хүрэх чадвартай тул уулын эргэлдсэн замд дөрвөн цаг явах газрыг 20 минутад туулдаг байна. Мэйтуаны ажилчид өглөө 10 цагаас эхлэн 16 цаг хүртэл захиалга авч, барааг тээвэрлэлтэд бэлтгэн баглах, нисгэгчгүй онгоцыг хөөргөх болон хүлээн авах ажлыг бэлтгэнэ.

Цагаан хэрэмд дроноор ачаа хүргэх үйлчилгээ нь Бээжинд анхдагч бол Шэньжэнь, Шанхай хотуудад нисгэгчгүй дроноор бараа хүргэх үйлчилгээ хэдийн нэвтэрсэн.

CNN агентлагийн мэдээлснээр Хятад улс нисгэгчгүй онгоцны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч орон юм. Энэ салбар нь тээврийн хүртээмж муутай хот, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүст тав тухыг бий болгож байна.

(Эх сурвалж https://eagle.mn/, https://asianews.network/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс