Skip to content

Цагт 320 км хурдлах чадвартай, босоо хөөрөлт ба газардалт хийх боломжтой Хятадад үйлдвэрлэсэн цэвэр цахилгаан нисэх онгоц

2025.09.19 Блог

2021 онд байгуулагдсан Хятадын “Shanghai 時的科技” (Шанхай Ши Дэ Кэжи) компани нь босоо хөөрөлт, газардалт хийх чадвартай, цагт 320 км хурдлах цэвэр цахилгаан нисэх төхөөрөмж (eVTOL)-ийн бүтээл, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа ба одоо нисэх чадварын эцсийн шалгалтаа хийж байна. 2026 оноос арилжааны зорилгоор нислэг үйлдэх төлөвтэй байна.

Онцлох техникийн үзүүлэлтүүд нь

  • Босоо хөөрөлт, газардалт хийх боломжтой.

  • Цахилгаан хөдөлгүүртэй, жигүүртэй бүтэцтэй.

  • Нийт 6 ширхэг ротортой, үүнээс арын 4 нь 90 градус эргэх чадвартай.

  • Хөөрөх үед дээш чиглэсэн байрлалд орж босоо хөөрнө.

  • Нислэгийн үед урагш чиглэж, хурд болон үр ашгийг нэмэгдүүлдэг.

  • Хамгийн дээд хурд: цагт 320 км

  • Нислэгийн зай: ойролцоогоор 200 км

  • Зориулалт: 30–150 км богино зайн тээвэр, жуулчлал, хот хоорондын холбоо зэрэгт тохиромжтой.

Аюулгүй байдал нь

  • 6 тусдаа мотор бүхий хөдөлгүүрийн системтэй.

  • Хэрвээ нэг мотор ажиллахгүй болсон ч бусад нь ажиллан нислэгийг үргэлжлүүлэх боломжтой.

Цэнэглэх систем нь

  • Цэнэглэх оролт нь цахилгаан автомашины (EV) стандарттай адил.

  • EV цэнэглэх станц ашиглан цэнэглэж болно.

  • 20%-аас 85%-д хүрэх хүртэл ердөө 20 минут л шаардагдана.

  • Бүтэц, материал:

  • Биеийн бүтэц нь нүүрстөрөгчийн шилэн материалаар хийгдсэн.

  • Маш хөнгөн хэрнээ, нисэх онгоцны зориулалтын хөнгөн цагаан хайлштай дүйцэхүйц бат бөх.

(Эх сурвалж https://www.afpbb.com )

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс