Skip to content

“Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг гайхамшиг бүтээлээ

2025.06.23 Блог

АНУ-ын Остин хотод болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.

20 хоногийн өмнө эхэлсэн энэхүү тэмцээнд Азийн тав, Европын 16, Америк тивийн 11 баг шалгаран өрсөлджээ. Ази тивээс таван баг эрх авсны хоёр нь Монголынх байв. Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors”-ын залуус Хятадын багт ялагдсанаар тэмцээнээ дуусгаж, 25-27 дугаар байрыг хуваан эзэлжээ.

Харин “The MongolZ” баг Ази тивээс ганцаараа шилдэг наймд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болов. Энэ шатанд тэд эхлээд “FaZe Clan”-ыг, хагас шигшээд Бразилын “paiN Gaming” багийг тус тус буулган авснаар финалд шалгарав. Финалд манай залуусыг 39 тоглолтоос ердөө хоёрхон ялагдал амссан, ялангуяа сүүлийн долоон тэмцээнийхээ зургаад нь түрүүлсэн дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Team Vitality” хүлээж байлаа. Ингээд монголчуудын төдийгүй “MongolZ” багийн үнэнч фанатуудын тоглолт 2025 оны зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 цагт эхэлж амжилттай тоглон 2-р байранд орлоо.

(Эх сурвалж https://montsame.mn/, https://ergelt.mn/ )

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс