Skip to content

Дэлхийд анх удаа аянга зайлуулах дрон

2025.09.01 Блог

Японы “Nippon Telegraph and Telephone Corporation” (NTT) компани дрон ашиглан аянгын цохилтыг өөр тийш нь чиглүүлдэг удирдлагын системийг дэлхийд анх удаа зохион бүтээжээ. Уг системийн туршилтууд амжилттай болсон нь жил бүр их хэмжээний хохирол учруулдаг аянга цахилгааны аюулаас хотууд, дэд бүтцийг хамгаалах шинэ боломжийг нээж байна. Аянга цахилгаан жил бүр хүний амь нас, дэд бүтцэд, ялангуяа томоохон хотууд, мөн салхин сэнс гэх мэт аянга зайлуулах төхөөрөмж байрлуулахад хүндрэлтэй байгууламжуудад их хэмжээний хохирол учруулдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд NTT компани аянганы цохилтыг тэсвэрлэхээс гадна аянгыг зориуд үүсгэн цахилгаан цэнэгийг аюулгүй газар руу чиглүүлдэг дроныг зохион бүтээжээ. Энэхүү нээлт нь байгалийн үзэгдлийг удирдах технологийг хөгжүүлэхэд томоохон ахиц гарсныг илтгэж байгаа бөгөөд цаашлаад аянгын эрчим хүчийг хуримтлуулах дэвшилтэт технологи хөгжих үндэс суурь болж чадна гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Аянганаас хамгаалагч тороор тоноглогдсон уг дроныг NTT компани “Fujitsu” компанитай хамтран Шиманэ мужийн Хамада хотод туршсан бөгөөд газраас удирдлагатай шилжүүлэгч төхөөрөмж ашиглан уг дроноор цахилгаан орны хэлбэлзлийг өдөөж, аянгын цохилт үүсгэжээ. Энэ бол дрон аянга цахилгаан үүсгэсэн анхны тохиолдол болсон байна.

Металлын хийц нь аянгын гүйдлийг өөр чиглэлд урсгаж, дроныг хамгаалдаг ажээ. Жирийн аянгын цохилтоос тав дахин их буюу 150 кА хүртэлх хүчдэлийг тэсвэрлэх тор нь аянга цахилгаанаас 98 хувь хамгаалдаг. Аянгад цохиулсны дараа ч дрон унадаггүй байна. Дрон газар дээрх удирдлагатай шилжүүлэгч төхөөрөмжтэй зэрэг ажилладаг тул аянга цахих цаг хугацаа болон байршлыг нарийн хянах боломжтой гэнэ.

(Эх сурвалж https://nazology.kusuguru.co.jp/, https://montsame.mn/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс