Дэлхийн анхны хүн дүрст роботын хагас марафон гүйлтийн тэмцээн
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон дэлхийн анхны хүн дүрст роботын хагас марафон гүйлтийн тэмцээнд тус улсын Хиймэл оюун ухаант роботын инновацын төвд бүтээсэн “Tiangong Ultra” гэдэг робот ойролцоогоор 2 цаг 40 минутад барианд орсноор түрүүлжээ.
Дэлхийн хамгийн анхны хүн дүрст роботын хагас марафон Бээжингийн Ижуан дүүрэгт өнөө өглөө боллоо. Нийт 21.0975 км-ийн зайн гүйлтэд 20 багийн 18 төрлийн робот тамирчид аваргын төлөө өрсөлдсөнөөс гадна роботуудыг гүйлтийн хурд, тэсвэр тэвчээр, нэр хүнд, загвар дизайн зэрэгт нь үндэслэн төрөл бүрийн шагналуудад шилдгүүдийг тодруулжээ.
Энэхүү тэмцээнд Хиймэл оюун ухаан роботын инновацын төвд бүтээсэн “Tien Kung Ultra”, “Unitree” компанийн G1, “Leju Robotics” компанийн “Kuavo”, “NOETIX” компанийн N2 зэрэг олон дэвшилтэт хүн дүрст роботууд оролцсон байна. (Эх сурвалж montsame.mn, https://www.msn.com/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт