EIU-ээс Амьдрахад таатай хотуудын шинэ жагсаалт

2025.06.18 Блог

Economist Intelligence Unit (EIU) дэлхийн 173 хотыг эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тогтвортой байдал, дэд бүтэц болон хүрээлэн буй орчин зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлэн эрэмбэлжээ.

Копенхаген хот тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн хувьд “төгс” оноо авснаар уг жагсаалтыг тэргүүлсэн бол Вена хот Швейцарын Цюрихтэй хамт хоёрдугаар байрт шалгарчээ. Харин Австралийн Мельбурн дөрөвдүгээр байраа хадгалсан бол Швейцарын Женев хот жагсаалтын тавдугаарт бичигдлээ.

Түүнчлэн Австралийн Сидней хот долоодугаар байраас зургаадугаар байр луу ахисан бол Японы Осака, Шинэ Зеландын Окленд долоодугаар байрт бичигджээ. Есдүгээр байрт Аделаида орсноор эхний 10-т багтсан Австралийн гурав дахь хот болсон бол Канадын Ванкувер 10 дугаарт жагссан байна.

(Эх сурвалж https://www.eiu.com/, https://montsame.mn/)

Холбоотой мэдээлэл general.posts

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Компанийн веб сайт хөгжүүлэлт

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

График дизайн

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Үнийн санал авах

Цэс