Skip to content

ДЭЛХИЙ: Агаарын бохирдлын эсрэг ашиглаж байгаа технологиуд

2025.01.09 Блог

БОХИРДЛЫГ ХЯНАХ ТӨХӨӨРӨМЖ

Агаарын чанарын хяналтыг өнөө үед олон аргачлал, нарийн үзүүлэлтээр хэмждэг болжээ. Хэмжигч төхөөрөмжүүд нь агаарын бохирдлыг шууд бууруулахгүй ч бохирдлыг хянах чухал ач холбогдолтой. Үйлдвэр, станц болон бусад агаарын бохирдлын эх үүсвэрүүд нь нэгээс илүү хорт бодисыг ялгаруулдаг. Олон төрлийн хорт бодисуудыг ялгаж, хянаж, хэмжих нь утаатай тэмцэх хамгийн анхны алхам билээ. Нарийн үзүүлэлт, үр дүнгийн ачаар утаатай хэрхэн тэмцэх арга, техникээ боловсруулах учиртай.

КАТАЛИТИК ХУВИРГАГЧИД БА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Автомашинаас ялгарч буй утаа нь агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг. 1970-аад оны үед автомашины утааг дэлхий нийтээрээ дийлэхээ больж, бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинуудад катализатор буюу нүүрсэн янданг суурилуулж эхэлсэн. Үүний ачаар хорт утаа ялгарах исэлдэх үйл явцыг катализатор бууруулдаг болов.

Мөн сүүлийн үед цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглээнд ихээр нэвтрүүлж байна.

СКРУББЕР

Скруббер нь агаарын бохирдлыг хянахын тулд үйлдвэрийн яндан эсвэл утааны хийн урсгалаас бохирдуулагч бодисыг зайлуулдаг төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь хий, тоосонцорыг шүүж чаддаг аж. Хоёр скруббер бий. Нэг нь нойтон, нөгөөх нь хуурай. Нойтон скруббер нь агаарын урсгалаас тоосонцор эсвэл хий шингээх шингэн (ихэвчлэн ус) ашигладаг. Хуурай скруббер нь ижил төстэй ажилладаг боловч шингэн шүршихийн оронд хийг саармагжуулж, яндангийн урсгал руу хуурай урвалжуудыг цацдаг.

ХЛОРФТОР НҮҮРСТӨРӨГЧ (CFC) БА ГИДРОХЛОРФТОР НҮҮРСТӨРӨГЧ (HCFC) ОРЛУУЛАГЧИД

1987 оны Монреалийн протоколоор озоны давхаргыг устгадаг хлорфтор нүүрстөрөгч (CFC) болон гидрофтор нүүрстөрөгчийг (HCFC) үйлдвэрлэх, ашиглахыг аажмаар зогсоосон. CFC болон HCFC-ийг уусгагч, түлш, хөргөгч болгон ихэвчлэн ашигладаг байсан тул үүнийг орлуулах арга замыг эрэлхийлсэн. Өнөөдөр гидрофтор нүүрстөрөгч (HFCs) нь CFC болон HCFC-ийн үндсэн орлуулагчдын нэг болжээ.

ДЭВШИЛТЭТ ЗУУХ БА ХАЛААГУУР

Хатуу түлш эсвэл керосиныг битүү орчинд шатаасанаас үүдэн тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрдэг. Улмаар үхэлд хүргэдэг. Тиймээс биомассын гэр ахуйн зуухаас зайлсхийхийг санал болгодог. Үүний оронд нарны ус халаагуур, нарны халаалтын систем, хөргөлтийн систем зэрэг ашиглаж эхэлжээ.

VOC АГУУЛААГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, БАРИЛГЫН МАТЕРИАЛ

Будаг, лак, цэвэрлэгээний бодис, цавуу, чигжээс, тавилга, шал зэрэг өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүн нь агааржуулалтгүйгээр хуримтлагддаг хийнээс ялгарах дэгдэмхий органик нэгдлүүд (VOC) юм. Эдгээр бүтээгдэхүүнээс хорт утаа ялгардаг бөгөөд "VOC" бус өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материалыг ашиглахыг санал болгож байна. (эх сурвалж news.mn)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс