Skip to content

Энэтхэг хүн дүрст роботыг сансарт

2025.08.07 Блог

Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ISRO) “Gaganyaan” сансрын хөлгөөр хүмүүсийг тойрог замд илгээхийн өмнө системийг нь турших зорилгоор сансарт хүн дүрст роботыг илгээхээр төлөвлөж байгаа тухай тус байгууллагаас мэдээлжээ.

“Gaganyaan” бол сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах Энэтхэгийн анхны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 2027 оны гуравдугаар сар гэхэд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Эхний нислэгийг энэ оны 12 дугаар сард хийнэ. Энэ нислэгээр хүн дүрст роботыг сансарт илгээнэ гэжээ. Хэрэв энэ нислэг амжилттай болбол 2027 оны сүүлчийн нислэгээс өмнө 2026 онд хоёр дахь нислэгийг гүйцэтгэнэ гэж мэдэгджээ.

Хүн дүрст роботыг "Vyommitra" гэж нэрлэжээ. ISRO уг роботыг 2024 оны гуравдугаар улиралд тойрог замд илгээхээр төлөвлөж байсан юм.

(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.thehitavada.com/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Вэб сайт хөгжүүлэлт

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

График дизайн

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Үнийн санал авах

Цэс