Блог
Америкийн “Apple” компанийн iPhone гар утсыг үйлдвэрлэгч “Foxconn” компани Японы “Mitsubishi Motors” компанийн цахилгаан авто машинуудыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.
Зарчмын хувьд тохиролцсон гэрээний дагуу хамтарсан компани Тайваньд “Mitsubishi”-гийн авто машины загварыг зохион бүтээж, үйлдвэрлэнэ. Компаниуд шинэ загвараа ирэх оны эцэс гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Шинэ машинуудыг “Foxconn” болон Тайванийн авто машин үйлдвэрлэгч “Yulon Motor”-ын хамтарсан үйлдвэр болох “Foxtron” үйлдвэрлэх ажээ. “Foxtron” нь загвар дизайн, үйлдвэрлэлийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинэ загварын авто машиныг 2026 оны хоёрдугаар хагаст Австрали, Шинэ Зеландын зах зээлд гаргах төлөвтэй байна.
“Foxconn” бол дэлхийн хамгийн том электрон хэрэгслийн үйлдвэрлэгч бөгөөд үйлчлүүлэгчдийнх нь дунд “Apple” зэрэг томоохон технологийн компаниуд багтдаг. Харин “Mitsubishi Motors” бол “Nissan” болон Францын авто машин үйлдвэрлэгч “Renault”-ын эвслийн түнш юм.
(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.carscoops.com/)
Блог
Блог
Блог
Блог
Блог
Блог
Блог
Манай үйлчилгээ