Skip to content

H&M компани загвар өмсөгчдийн дижитал хувилбарыг

2025.04.03 Блог

Шведийн "H&M" компани хиймэл оюун /AI/ ашиглан 30 загвар өмсөгчийн дижитал хувилбарыг бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

AI хувилбаруудыг олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа, маркетинг хийхдээ ашиглана.

“Бид шинэ технологийн давуу талыг ашиглан загвараа шинэ бүтээлч аргаар хэрхэн танилцуулах боломжийг судалж байгаагийн зэрэгцээ загварынхаа хэв маягийг хадгалан үлдэхийг эрмэлзэж байна” гэж H&M компаниас мэдэгджээ.

Загвар өмсөгчид өөрсдийн дижитал хувилбаруудыг ашиглах эрхтэй байх бөгөөд компани болон бусад брэнд эдгээр хувилбарыг маркетингийн зорилгоор ашиглахдаа загвар өмсөгчдөөс зөвшөөрөл авна гэж тус сэтгүүлд дурдсан байна.

Загвар өмсөгчдийн дижитал хувилбарыг нийгмийн сүлжээнүүдэд ашиглахдаа тухайн контентыг хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн гэдгийг батлах шошго тэмдгийг хэрэглэнэ гэдгийг мөн дурдсан байна.

Загвар өмсөгчид өөрсдийн дижитал хувилбаруудыг ашиглуулсны төлөө одоо хүчин төгөлдөр байгаа гэрээнд агенттайгаа тохиролцсон тарифын дагуу зураг ашиглуулсны төлбөртэй дүйцэх хэмжээний төлбөр авна гэж "H&M" компани мэдэгджээ.

(Эх сурвалж montsame.mn)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс