Япончууд нуранги цэвэрлэгч аварга том робот үйлдвэрлэнэ
Японы томоохон их сургуулиудын нэг орон нутгийн хэд хэдэн компанитай хамтран гамшгийн үед аврах ажиллагаанд ашиглах хамгийн сүүлийн үеийн хүн дүрст роботуудыг хамтран бүтээхээр болжээ. Энэ тухай Киодо агентлаг мэдээлэв.
Васеда их сургууль нь орон нутгийн Murata, Tmsuk, Sre Holdings компаниудтай хамтран 3 м өндөр, 300 кг жинтэй хүн дүрст робот үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ийм роботууд 5 км/цагийн хурдтай хөдөлж, 100 кг-аас дээш жинтэй хүндийг өргөх чадвартай. Асар том хүн дүрст роботуудын гол ажил бол Японд байнга тулгардаг газар хөдлөлт болон бусад байгалийн гамшгийн дараах нурангиас ангилан ялгах явдал юм.
Роботын туршилтын загвар 2026 оны сүүлчээр бэлэн болж, 2029 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэх ажээ. Ийнхүү өмнө нь хүн дүрст Asimo роботыг үйлдвэрлэснээр тус салбарт тэргүүлж байсан байр сууриа эргүүлэн авчрахыг Японы мэргэжилтнүүд эрмэлзэж байна.
(Эх сурвалж https://yuz.uz/en/news, https://www.montsame.mn/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт