Skip to content

Японд AI ашиглан сурагчдын сэтгэл зүй

2025.08.08 Блог

Японы Сайтама мужид сургуулиас татгалзах зэрэг хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд хиймэл оюун ухаан ашиглаж байна. Тодруулбал, хиймэл оюун ухаан ашиглан сурагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, сэтгэлийн түгшүүр, дээрэлхэлт болон бусад шалтгааны улмаас суралцахаа болих гэж байгаа эсэхийг нь урьдчилан таамаглаж байна. Энэ аргыг ашигласнаар багш нарт суралцахад хүндрэлтэй байгаа сурагчдыг нь илрүүлэх, дэмжихэд туслана гэж үзэж байна.

Японд сүүлийн 10 жилийн хугацаанд бага болон дунд сургуульд 30 хоногоос илүү хугацаагаар хамрагдаагүй хүүхдүүдийн тоо тогтмол өсч байгаа аж. 2022 оны санхүүгийн жилд энэ тоо 300 мянга хүрч дээд амжилт тогтоожээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилан таамаглах систем нь оюутнуудын ирц, сурлагын амжилт, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээллийг үнэлдэг. Мөн сургуулийн эмч сувилагчтай уулзсан эсэх, дээрэлхэлтэд өртсөн эсэх зэрэг мэдээллийг ч үнэлнэ. Дараа нь хичээлдээ явахаа больсон өмнөх оюутнуудын мэдээлэлд үндэслэн хиймэл оюун ухаан таамаглал дэвшүүлнэ.

Тухайн сурагч хичээл сургуулиа хаях гэж байгаа эсэхийг "улаан", "ягаан", "улбар шар", "шар" гэсэн өнгөөр тэмдэглэнэ. "Улаан" нь хичээлээ хаях магадлал хамгийн өндөр, "шар" бол магадлал хамгийн бага гэсэн үг.

18 бага, дунд сургуульд туршилт явуулахад нийт 1193 сурагч эрсдэл өндөртэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Тэдний зан байдал болон бусад хүчин зүйлийг харгалзан үзээд 265 нь зайлшгүй тусламж авах шаардлагатай гэж дүгнэжээ.

Мэдээж энэ нь хувийн нууцтай холбоотой учраас тодорхой зохицуулалт ч хийсэн байна. Эцэг эхчүүд хүсвэл энэ төслөөс татгалзаж болно.

Эх сурвалж https://news.mn/, https://ai-kenkyujo.com/

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс